Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ...
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН МАСАНОРИ КОНДО (MR.KONDO MASANORI, SECRETARY-GENERAL, APT) ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2023-07-03
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН МАСАНОРИ КОНДО (MR.KONDO MASANORI, SECRETARY-GENERAL, APT) ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН МАСАНОРИ КОНДО (MR.KONDO MASANORI,  SECRETARY-GENERAL, APT) ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Масанори Кондо (Mr.KONDO Masanori,  Secretary-General, APT) 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад ажиллаж байна.

Тэрээр Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2021 онд сонгогдон ажиллаж эхэлснээс хойш Монгол улсад  анх удаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гадаад харилцааны яамны төлөөлөл, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Монголын дагалдах гишүүн байгууллага, компанийн удирдлага, төлөөлөлтэй /Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком корпораци/ уулзах төлөвлөгөөтэй байна.

 

Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (АНДЦХБ-Asia Pacific Tele-Community, www.apt.int) нь Нэгдсэн үндэстний байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын санаачилгаар 1979 онд байгуулагдсан. Тус байгууллагын төв нь Тайландын улсын нийслэл Бангкок хотод байрладаг ба 2023 оны 6 дугаар сарын байдлаар, Ази, Номхон далайн бүс нутгийн 38 улс орон, 150 гаруй харилцаа холбоо, мэдээллийн технологийн байгууллага, компаниудыг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн томоохон байгууллагын нэг юм.

 

Монгол Улс нь 1991 онд тус байгууллагад албан ёсоор гишүүн улсаар элсэж, АНДЦХБ-ын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус байгууллагаас гаргасан шийдвэр, санал зөвлөмжийг улс орондоо хэрэгжүүлэх, “гишүүн” чиг үүргийг Цахим хөгжил болон харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлдэг билээ.

 

Тус хорооны дарга Г.Чинзориг тэргүүтэй удирдлагын баг өнөөдөр /2023.07.03/ Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Масанори Кондо (Mr.KONDO Masanori,  Secretary-General, APT)-г хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар ноён Масанори Кондо Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын 2024-2027 стратеги төлөвлөгөөний талаар товч танилцуулж, цаашид Монгол улсын зохицуулах хороотой

хамтран ажиллах талаар санал солилцлоо.