Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН...
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2023 ОНЫ НӨХӨН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЖАГСААЛТ
2023-05-23

Аймаг, нийслэл, сум дүүргийн, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал авах үйл ажилллагаа 2023 оны 06 сарын 18-ны өдөр явагдах гэж байгаатай холбогдуулан радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаа 2023 оны 06 сарын 03-ны өдөр эхлэх юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсэгт заасны дагуу Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэх мэдэгдлийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлж бүртгүүлдэг.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 09 сарын 07-ны өдрийн 287 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх хяналт тавих журмын 2.11 дэх хэсэгт заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлэх үүргийг хүлээсэн.

2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн радио, телевиз нь 2023 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуулиар дахин бүртгүүлэхгүйгээр сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх боломжтой.

Энэхүү хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны нөхөн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг мэдээлж байна.