Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / РАДИО ДАВТАМЖ / Хяналтын төвийн түүх, тоног төхөөрөмж
Хяналтын төвийн түүх, тоног төхөөрөмж
2022-06-14

Станцын үүсэл, хөгжил

1934 он “Радио долгион хүлээн авах станц” нэртэйгээр  4 антенн, 2 хүлээн авагчтай анх байгуулагдсан. Тухайн үедээ одоогийнхоор Хан-Уул дүүрэгт цагаан хаалганы орчим байранд байсан байна.

1960 он 1959 онд  СнЗ-ийн 499-р тогтоолоор тус станцыг Улсын Радио Төвийн бүрэлдэхүүнд оруулан шинээр зохион байгуулж, ЗХУ-ын тусламжтайгаар шинэ тоног төхөөрөмжөөр өргөтгөн тоногложээ. Энэ үеэс одоогийн байрлалд  буюу Сонгино хайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Орбитод, станцын байр болон антенны төхөөрөмжийг барьж байгуулсан байна.

1992 он  МРТХЭГ-ын харьяанд “Техникийн Хянах алба” болон өөрчлөгдөж радио телевизийн станц, харилцааны станц болон радио долгионы хяналтыг хийж байв.

1997 он  Дэд Бүтцийн улсын хяналтын алба /Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөл/-ны харьяанд шилжив.

2002 он  ХХЗХороо байгуулагдахад бүрэлдэхүүнд нь шилжив.

2009 он  ХХЗХ нь Дэлхийн банктай хамтран Радио долгион хяналтын системийг нэвтрүүлж, Израйль улсын Тадиран компанийн тоног төхөөрөмжөөр тоноглов.

2014 он  БНСУ нь буцалтгүй тусламжаар Радио долгион хяналтын болон чиглэл хайгч суурин станцын тоног төхөөрөмжийг бэлэглэв.

            ХХЗХ нь өөрийн хөрөнгөөр зөөврийн хяналтын болон чиглэл хайгч станцыг нэмж авав.

Радио долгион хянах станц нь 2002 онд, Харилцаа холбооны зохицуулах хорооны харъяанд шилжиж ирсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд тус хороо “радио долгион хянах станц”ыг өргөтгөх, шинэчлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж ирлээ.

  • 2002-2004 он: Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу “Радио долгион хянах станц”-ийн хуучин хийгдэж байсан хяналтын үндсэн үүрэг, функцийг шинэчлэн зөвхөн хяналт тавьдаг байдлыг хэмжилт болон хяналтын үүрэгтэй болгон шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Хяналтын инженер техникийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх ажлуудыг эхлүүлсэн юм.
  • 2005-2008 он: Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилтээр, хэмжилт болон хяналтанд ашиглаж буйтоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчлэх, зөөврийн болон бага оврын хэмжилтийн төхөөрөмжөөр хангах, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх зэрэг хяналтын бааз суурийг бэхжүүлэх арга хэмжээг авч ажилласан юм.
  • 2009-2010 он: Дэлхийн банкны дэмжлэг, ХХЗХны хамтарсан санхүүжилтээр “Радио долгион хянах станц”-ыг шинэчлэх төсөл боловсруулан хэрэгжүүлж, хяналтын тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинэчилсэн ба олон улсын түвшинд хүрсэн суурин хяналтын станц, явуулын хяналтын станц, зөөврийн хяналтын гэсэн 3 төрлийн хяналтын станцтай болсноор анх удаа, Монгол улсад радио долгион ашиглан ажиллаж буй бүх тоног төхөөрөмжийг хянах чадавхийг техник технологи, боловсон хүчний хувьд бүрдүүлсэн. Төслийн хүрээнд хяналтын инженер, техникийн ажилтнуудыг Израиль улсад шинэ техникийн ашиглалт үйлчилгээний үйлдвэрлэлийн дадлага, сургалтанд хамруулсан.
  • 2011-2012 он: “Үндэсний спектрийн менежментийг боловсронгуй болгох” төслийг Дэлхийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлсэн ба төслийн үр дүнд радио долгионы хуваарилалт, бүртгэл, олголт, хяналтын үйл ажиллагаа бүрэн олон улсын түвшинд хүрэх юм. Мөн хугацаанд инженер техникийн ажилтнуудыг жил бүр гадаад дотоодын сургалтанд хамруулан ажиллаж байна.

Тоног төхөөрөмжийн дэвшилт

1960 онд үүсгэн байгуулагдсан долгион хүлээн авах станцын тоног төхөөрөмжүүд