Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Бидний тухай / Байгууллагын түүхэн замнал
Байгууллагын түүхэн замнал
2022-10-09

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

2005

Үүрэн холбооны 3 дах тусгай зөвшөөрлийг олгосон. Интернэтэд суурилсан олон улсын ярианы үйлчилгээний нэгдсэн гарц, хяналтын станц байгуулагдсан. Бүх нийтийн үүргийн үйлчилгээний санг /БНҮҮС/ бүрдүүлэх, зарцуулах журмыг батлуулсан. БНҮҮС-гийн эхлэлтийг турших зорилгоор үүрэн болон сансрын холбоог ашиглан сум, багт хот хоорондын ярианы уйлчилгээг хүргэх зорилгоор Дэлхийн банкнаас санхүүжүүлэн Архангай, Баянхонгор аймгуудын 8 суманд туршилтын төсөл хэрэгжүүлсэн.

1999

Дэд бүтцийн хөгжлийн сайдын 79 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл Шуудан цахилгаан холбооны газрын харьяанд бие даасан байдлаар зохион байгуулагдсан.Радио долгионы тухай хууль батлагдав.Үүрэн холбооны 2 дах тусгай зөвшөөрлийг олголоо.

2003

Шуудангийн тухай хууль батлагдаж, дүрмийг шинэчлэн боловсруулж, Засгийн газраар батлуулав. ОУЦХБ болон Малайзын зохицуулах байгууллагатай хамтран “Өрсөлдөөн харилцан холболт бодлого зохицуулалт” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулав.

2002

Харилцаа холбооны зохицуулах хороог бие даасан байдлаар байгуулсан. Дэлхийн банкны санхүүжилтээр Зохицуулах байгууллагыг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын Аналисис, Канадын Мак Карти Тетраоулт компаниудын зөвлөх үйлчилгээ авсан. Улс хоорондын ярианы үйлчилгээнд өрсөлдөөн оруулсан.

2001

Харилцаа холбооны салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Германы Детекон компанийн зөвлөх үйлчилгээг авсан. Харилцаа холбооны тухай хуулийг шинэчлэн батлуулсан.

1995

Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг Дэд бүтцийн хөгжлийн сайдын ажлын албаны дэргэд байгуулж, 1995 оны 308 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах Зөвлөлийн анхны даргыг томилсон. Харилцаа холбооны тухай хууль батлагдсан. Анхны үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн Мобиком компанид олгосон.

1996

Үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж эхэлсэн. /ДАТАКОМ/

1998

Радио давтамжийн дахин хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Монгол улсын харилцаа холбооны салбарт техникийн стандарт боловсруулах ажлыг эхлүүлсэн.

1997

Харилцан холболтын журам баталж, гэрээг байгуулах ажлыг эхлүүлсэн. Радио давтамжийн зурвасын ашиглалт, үйлчилгээний төлбөрийн үнэлгээг тооцох аргачлалыг боловсруулж батлуулсан.Долгион хүлээн авах, хянах станцыг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газраас шилжүүлэн авч Монгол улсын нутаг дэвсгэрт давтамжийн хяналт тавих ажлыг эхлүүлсэн.

2006

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 2006 оны 288 дугаар тогтоолоор "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан" тус хорооны дэргэд байгуулагдсан. Үурэн холбоон 4 дэх тусгай зөвшөөрлийг олгосон.

2007

Зип код буюу шуудангийн бүсчлэлийн нэгдсэн кодыг санаачлан боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлсэн. ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн салбарын /1ТЦ-Ц/ гишүүн байгууллагаар элссэн. Олон сум, багтай, зам тээврийн бэрхшээлтэй баруун бүсийн аймгуудын шуудангийн газарт шуудан хүргэлтийн автомашинаар хангах төслийг БНҮҮС-гаас хэрэгжүүлсэн.Суурин телефон холбооны үйлчилгээнд өрсөлдөөн оруулах бодлого, зохицуулалтын хүрээнд шинэ үеийн технологи болох интернэт протоколд суурилсан суурин холбооны үйлчилгээг хот хооронд эрхлэх тусгай зөвшөөрлийг Скайнэтком ХХК-д олгосон.

2008

Сансрын холбооны КейЮу /Ки/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг дамжуулах нөхцөлийг бүрдүүлсэн.Үүрэн холбооны 3 дахь үеийн /ЗС/ технологи, түүнд суурилсан үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй 4 үйлчилгээ эрхлэгчдэд олгосон.Урт долгионы хамрах хүрээ бага, алслагдсан баруун бүсийн аймгуудад хэт богино долгионы 49 ширхэг станцыг байгуулж, Радио телевизийн сүлжээний газарт хүлээлгэн өгсөн.Улс орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийг КейЮу /Ки/ цараанд 10 сувгаар шилжүүлэн дамжуулах сансрын холбооны газрын станцын тусгай зөвшөөрлийг олгосон. Сумдад утасгүй холбооны үйлчилгээ хүргэх хөтөлбөрийн хүрээнд нийт 131 сумд нийтийн хэрэглээний харилцаа холбооны үйлчилгээг хүргэсэн. БНҮҮС-гаар дамжуулан хөдөө орон нутагт жижиг оврын тоон радио релей ашиглах, суманд интернэтийн үйлчилгээ хүргэх, баруун бүсийн аймгуудад ФМ радиогоор Монголын радиог хүргэх туршилтын төслүүдийг хэрэгжүүлсэн.

2009

Европын сэргээн босголтын банкнаас шилжилтийн улс орнуудын дунд харилцаа холбооны зохицуулалтын статистик үзүүлэлтүүдийг харьцуулсан судалгааны дүгнэлтэд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо 3-р байр эзэлсэн. Үндэсний радио давтамжийн хяналт, хэмжилтийн тоноглол бүхий суурин, явуулын, зөөврийн тоног төхөөрөмжтэй "Үндэсний радио давтамжийн хяналтын тогтолцоо"-г анх удаа Монгол улсад бий болгож, радио давтамжийн зурвасыг хянах боломжийг бүрдүүлсэн. ОУЦХБ-аас гаргасан шийдвэр, зөвлөмжид үндэслэн Үндэсний радио давтамжийн талаар 2009-2012 он хүртэл баримтлах давтамжийн зурвасын төлөвлөлтийн стратегийг шинэчлэн боловсруулж, баталсан. Утасгүй холболт бүхий интернэтийн \/\/|-МАХ болон \/\/|-р| технологийг нэвтрүүлсэн. Дэлхийн банкны "Мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-ийн санхүүжилтээр Монгол улсын 76 сумын 152 алслагдсан цэгт сансрын холбооны хиймэл дагуул ашиглан нийтэд үйлчлэх холбооны цэгийг ашиглалтад оруулсан. Интернэт протоколд суурилсан Ай Пи телевиз (1РТУ), хөдөлгөөнт телевизийн (МоЬНе ТУ) үйлчилгээг нэвтрүүлсэн. Монгол улсын хэмжээнд харилцан холболтын газар зүйн ялгаваргүй төлбөрийг мөрдөх, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболтын орлого хуваарилах шинэ зарчмыг хэрэгжүүлэх, ялгаваргүй үнэ тарифыг мөрдлөг болгосон дэд бүтцийн анхны салбар болсон. Ярианы үйлчилгээнд технологиос хамаарахгүй тусгай зөвшөөрөл олгох зарчимд нэгдсэн. Харилцаа холбооны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Засгийн газрын 2009 оны 151 тоот тогтоолоор БНҮҮСанг Мэдээлэл шуудан харилцаа холбооны газарт шилжүүлсэн.

2010

Орон нутагт интернэтийн үйлчилгээг хүргэх үнэ тарифын зохицуулалтыг хийж, орон нутгийн хэрэглэгчдэд интернэт үйлчилгээг хямд үнээр хүргэх бололцоог бүрдүүлсэн. Дэлхийн банкны санхүүжилтээр 7 аймгийн төв, 27 суманд интернэтийн үйлчилгээг хүргэх бололцоог бүрдүүлэв. БНСУ-ын Харилцаа холбооны хороо (КСС) болон тус улсын Радио долгион удирдлагын төвтэй (СКМО) харилцаа холбооны салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275-р тогтоолоор батлагдсан "Тоон радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний хөтөлбөр"-ийг батлуулав. Сансрын хиймэл дагуул ашиглан улс орон даяар олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологиор хүлээн авч үздэг болсон

2011

Телевизийн өргөн нэвтрүүлгийг хөдөө орон нутагт сансрын холбооны Си (C) зурвасаар дамжуулж байсныг КэйЮу /Ku / зурваст шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлсэн. “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан гаргасан Телевизийн хөтөлбөрт байнгын мониторинг хийх ажлыг эхлүүлсэн. Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулинд “контентийн үйлчилгээ эрхлэх” ангилал нэмэлтээр орж, кабелийн сувгуудад тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын хүрээнд “Тоон радио телевизийн форум 2011”-ийг зохион байгуулсан. (Форумд Япон, Солонгос, Тайван улсын харилцаа холбооны яам, өргөн нэвтрүүлгийн холбоодо, Европын DVB төсөл, Герман улсын тоон нэвтрүүлэгч үйлдвэрлэгч Рохде Шварц зэрэг байгууллагын төлөөлөлгчид бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулга хийсэн.) Дэлхийн банкны санхүүжилтээр “Үндэсний радио давтамжийн зохицуулалтын программ хангамж” худалдан авсанаар ОУЦХБ-ын стандарт шаардлагад нийцсэн радио долгион зохицуулалтын үйл ажиллагааг явуулах боломжтой болсон.

2012

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг шинэчлэн тогтоолгох ажлыг зохион байгуулсан. Тоон телевизийн тоног төхөөрөмжийн туршилтын суурилуулалтын хэмжилт шалгалтыг - Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь аймгийн 22 сум, Өмнөговь аймгийн Даланзадгад, Дундговь аймгийн Өндөршил, Цагаандэлгэр сумдад хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа дамжуулалтад мониторинг хийв. ОУЦХБ-аас зохион байгуулдаг Дэлхийн радио холбооны их хурал 2012 (WRC12)-д Монгол Улсын эрх ашгийг хамгаалан, асуудал дэвшүүлж “Олон улсын Радио долгионы зохицуулалт”-нд зохих өөрчлөлтүүдийг хийж батлуулсан. Шинэчлэлийн Засгийн газар “11-11 ТӨВ”-өөр дамжин ирсэн иргэдийн хүсэлтэд тогтмол хариу мэдээллийг өгч ажиллаж эхэлсэн.

2013

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүдэд баталгаажуулалт хийх зөвлөх үйлчилгээ авч MNS ISO:17065 үндэсний стандартын дагуу баталгаажуулалтын баримт бичгүүдийг боловсруулж, баталсан. Монгол улс болон ОХУ-ын хооронд хил орчим радио долгион ашиглалтын талаар нийт 6 гэрээ шинээр байгуулав. Дэлхийн Банктай хамтран тус банкны санхүүжилтээр “Тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээ авсан. Хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн технологи болох (LTE, LTE-Advanced)-ийн хөгжил, олон улсад хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалт, техник технологийн шийдэл сэдвүүдээр семинар зохион байгуулсан. БНСУ-ын Мэдээлэл хөгжлийн институдээс /KISDI/ Давтамж удирдлага, бодлого зохицуулалтын чиглэлээр зөвлөх үйлчилгээ авcан. БНСУ-ын Харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан төсөлд шалгарч Радио долгион хяналтын суурин станцтай болсон. Зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлага, дүрэм журам, радио давтамжийн хуваарилалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгов.

2014

Цахим-ХХЗХ төслийн хүрээнд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг онлайн цахим (eCRC) хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв. Монгол Улсын Засгийн Газраас 2014 оныг Эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан Харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй зохицуулалтын баримт бичгийн 90%-ийг шинэчлэсэн. Стандарт хэмжил зүйн газраас Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийх итгэмжлэл авав. БНСУ-ын CRMO; Тайваны NCC; Сингапур Улсын Motorola болон олон улсын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдлийн GSMA; Азийн бүсийн ITU-тэй баталгаажуулалтын чиглэлээр тус тус ажиллав. GSMA байгууллагатай хамтран анх удаа “Радио долгион ба хүний эрүүл мэнд” сэдэвт сургалтыг анх удаа зохион байгуулав. Монгол Улсын хэмжээнд 4 оронтой мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлсэн Харилцаа холбооны тухай хуулинд Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг хийв. Радио давтамжийн хяналтын чиглэлээр анх удаа 21 аймагт хүрч ажиллав. Олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх ажлын хүрээнд сансрын холбооны 17 станц, газрын сүлжээний 2900 станцын дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлэв. Монгол улс ба БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын чиглэлээр харилцаагаа амжилттай сэргээж эхлүүлсэн. Өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ази Номхон Далайн Бүсийн Өргөн нэвтрүүлгийн Байгууллага-с зөвлөх үйлчилгээ авч ажилласан Ази Номхон Далайн бүсийн Өргөн нэвтрүүлгийн байгууллагатай хамтран Өргөн нэвтрүүлгийн үзэл баримтлал, хуулийн хамрах хүрээ, агуулга болон Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл боловсруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх ажлыг эхлүүлсэн.. Монгол Улсын Их Хурлаар Гаалийн тухай, Гаалийн тарифын тухай, Гаалийн татварын тухай хуулиудад болон Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, батлуулав www.zipcode.mn www.cybersafety.mn цахим хуудаснуудыг шинэчлэн ажиллуулав.

2015

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Интернет протокол суурилсан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх 2 тусгай зөвшөөрөл, сансрын хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх 1 тусгай зөвшөөрлийг тус тус олгов. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл шаардлагыг шинэчлэн батлав. Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг хүргэхэд тавигдах нөхцөл шаардлагыг шинээр боловсруулж, батласан.. Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын судалгааг нэгдсэн байдлаар анх удаа хийж, олон нийтэд хүргэсэн.. Шуудангийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд зориулан шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем болох “UPost” програм хангамжыг нэвтрүүлсэн. 2015 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны 20жилийн ой тохиосон, 20жилийн ойн хүрээнд тус хорооноос олон арга хэмжээ, үйл ажиллагаа, сургалт семинарыг зохион байгууллаж ажилласан. Мөн Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл номыг шинэчлэн гаргаж холбогдох байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгууллага болон иргэдэд тараан хүргүүлсэн. Монгол улсын хэмжээнд Харилцааны тоон радио транкинг станцад тавигдах техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлага, радио давтамжийн 342.0-344.5/ 347.02-349.5 МГц-ийн зохицуулалтын баримт бичгийн төслийг хэлэлцсэн. Цахим гарын үсгий тухай хуульд тус хорооны 3.2.4, 3.3 зүйлийг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийн интернетийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулахтай холбоотой заалтын хүрээнд тендерт шалгарсан Английн Samknows компани үйл ажиллагааг зохион байгууллаж ажилласан. Тусгай зөвшөөрлийн бүртгэл, тооцооллын программыг ашиглалтанд оруулан хэрэглэгчдэд өөрийн төлбөрийн хянах мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг автоматаар тооцоолон, мэдээллийг нэхэмжлэл хэлбэрээр илгээж эхэлсэн. Коллектор сервер зохион байгуулах техникийн шийдлийг судалж, үйлчилгээ эрхлэгчдэд сервер зохион байгуулах тухай үүрэг даалгавар хүргүүлж, 3 аж ахуйн нэгжид уг серверийг зохион байгуулах ажлыг туршилтаар хийж гүйцэтгэсэн. Телевизийн өргөн нэвтрүүлэг аналоги системээс тоон систем рүү бүрэн шилжсэн. Монгол улс, БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зурвасын хуваарилалт, хэрэглээний талаар мэдээлэл солилцож, хил орчмын бүс нутагт хоёр улсын радио давтамжийн хяналтын үйл ажиллагаа хийсэн хэмжилт шалгалтын үр дүнгийн талаар анхдугаар уулзалт зохион байгууллаа. ОУЦХБ-аас зохион байгуулдаг Дэлхийн радио холбооны их хурал (WRC15)-д Монгол улсын төлөөлөгчид 3 асуудалд 4 санал оруулж оролцсон.

2016

Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг шинэчлэн гаргав Монгол улсын бүсчлэлийн кодын лавлах-2017 хэвлэгдлээ Монгол улсад хөдөлгөөнт үүрэн холбооны 4G технологи амжилттай нэвтэрлээ. Орон нутагт телевизийн олон суваг дамжуулах утасгүй КАтв-д ашиглах радио давтамж, радио давтамжийн зурвасыг ОУЦХБ-аас баталсан стандарт телевизийн өргөн нэвтрүүлгийн зурвас болох 600 мгц-ийн зурваст шилжүүлэв Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 4 стандарт шинээр батлагдлаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ОУЦХБ-ITU) санаачилсан цахим орчинд хүүхдийг хамгаалах санаачилгыг дэмжин ХХЗХ-нээс www.ekids.mn цахим хуудсыг эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, өсвөр үеийнхэн, хүүхэд багачуудад зориулан ажиллуулж эхлэлээ. Монгол Улсын их хурлын долоо дахь удаагийн ээлжит сонгуульд радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллав (Дэлхийн радиогийн их хурал 19) бэлтгэх Ази номхон далайн бүс нутгийн анхдугаар хуралдаанд оролцов 2016 оны 7 дугаар сарын 4-өөс 16-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази европын орнуудын дээд түвшний уулзалтад (АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт) ашиглагдах радио төхөөрөмжүүдийг хянах, шалгах, хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж зохицуулалт хяналтын албаны хамт олон зохион байгуулж, хийж гүйцэтгэлээ. БНСУ-ын радио технологийг сурталчлах агентлагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

2017

Цахим хуудасны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, энэ салбарт шударга өрсөлдөөн эрүүл орчинг бий болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор www.happywebs.mn цахим хуудсыг ажиллуулж эхлээд байна. ЮНЕСКО-оос зохион байгуулж ирсэн дэлхийн радиогийн өдрийг (2-р сарын 13) 2017 оноос эхлэн монгол улсад тэмдэглэж эхэллээ. ”цахим орчин дах гадуурхал” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан болон Дэлхийн шуудан холбооноос 47 дах удаагаа зохион байгуулж буй захидал бичих уралдааныг зохион байгууллаа Тайландын вант улсын үндэсний радио телевиз, харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Харилцаа холбооны зохицуулах хороо “Сансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” олон улсын конвенц, Монгол улсын харилцаа холбооны тухай болон радио долгионы тухай хуулийн дагуу “мазаалай” хиймэл дагуулыг м2017-001 дугаар бүхий монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд (vhf/uhf) олголоо. Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад ард улсын хилийн бүсэд радио давтамжийн ашиглалтыг зохицуулах ii дахь удаагийн уулзалт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн газрын (ITU-D) дарга ноён БРАХИМА САНОУ, ази-номхон далайн бүсийн орнуудын захирал ноён ИОАНЕ КОРОЙВУКИ нар Монгол Улсад айлчиллаа​

2018

Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор дижитал үйлчилгээний үндсэн суурь болох төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны 1-р сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүллээ.

2018

Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор дижитал үйлчилгээний үндсэн суурь болох төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны 1-р сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүллээ.

2019

Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг шинээр батлуулж Харилцаа холбооны салбарын эрх зүйн шинэчлэлийг амжилттай хийсэн. Фэйсбүүк компанитай хамтын ажиллагааны “Ногоон суваг” нээлээ.

2020

• Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж шинээр цахим орчинд хяналт, зохицуулалт хийж эхэлсэн • Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн • IWF-т нэгдсэн.