Home / Articles / "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА
"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА
2023-10-13
"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, ZTE Mongolia салбар компанитай хамтран байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг билээ. Энэ жил 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны, Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн төвийн хашаанд 2 байгууллагын 65 албан хаагч 76 модыг шинээр тарилаа.

Мод тарих үйл ажиллагаанд мэргэжлийн агрономич зөвлөхийг урьж, ажиллуулан өмнө жилүүдэд тарьсан болон энэ жил шинээр суулгасан модыг хэрхэн арчилж, услах заавар зөвлөгөөг авлаа.