Дэлхийн шуудан холбооноос 52 дахь удаагаа зарласан “Хэрвээ чи супер баатар байсан бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа авто замыг хүүхдүүдэд ээлтэй болгохын тулд ямар супер хүчийг хэрэглэх байсан бэ?” олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Монгол Улсын хэмжээнд 7 дахь жилдээ Монгол Шуудан ХК, Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.
Уралдаан 2023 оны 2 сарын 20-ноос 3 сарын 17-ны өдрийг хүртэл орон даяар зарлагдаж, нийт 700 гаруй ерөнхий боловсролын сургуулийн 2665 хүүхдүүд захидал бичиж ирүүлжээ.
Захидал бичлэгийн уралдаан нь хүн төрөлхтний түүхэн өв уламжлалын нэг болох захидал бичгийн соёлоор дамжуулан эх хэлний боловсролыг дэмжих, өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний болон уран сэтгэмж, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийг урамшуулах зорилготой билээ.
Хүүхдүүдээс ирүүлсэн захидлуудад томчуудыг замын хөдөлгөөнд зөв зохистой оролцохыг уриалж, анхаарал болгоомжгүйн улмаас үүсч болох хор уршгийн талаар сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн байлаа.
Уралдаанд оролцcон хүүхдүүд өөрийн орны төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа авто замыг хүүхдүүдэд ээлтэй болгохын тулд ямар супер хүчийг хэрхэн яаж хэрэглэх талаар уран сайхны аргаар зохиомжлон, өөрийн бодол санаагаа захидалдаа бичиж ирүүлсэн байна.
Уралдаанд ирүүлсэн захидлуудын эхний шалгуур нь шуудангийн хаягаа бичвэрийн дагуу зөв бичсэн эсэх байсан. Шуудангийн хаягийн бичвэр нь дараах байдлаар бичигдэгдэх юм.
Овог: .................................... Нэр: ........................................,
Анги: .............................................. Сургууль: .....................
Сум/Дүүрэг: ..........................................Аймаг/Хот: ................................
Шуудангийн нэгдсэн код: ...............................
Холбоо барих утасны дугаар: ..........................................
Шуудангийн хаягаа хэрхэн зөв бичих зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн сурталчилгааны мэдээлэл дээр маш тодорхой зааж өгсөн. Хаягаа зөв бичсэн захидлуудаас дараагийн шатны шалгаруулалтыг хийж, 125 захидал үлдсэнээс шагналт 15 байрны захидлыг мэргэжлийн шүүгч нар дараах шалгуурын дагуу шүүж, шалгарууллаа.
1. Захидлын бүтэц, найруулга
2. Сэдэв, агуулгын судалгаа
3. Асуудлыг тодорхойлсон байдал
4. Гаргасан санаа, уриалга
5. Хэрэгжих боломж, шийдэл
6. Өөрийн онцлог, өнгө аяс
7. Бусад эх сурвалжаас хуулсан эсэх
8. Зөв бичгийн дүрэм, бичгийн хэлбэр, цэвэр нямбай байдал
Уралдааны шагналт 15 байранд дараах хүүхдүүдийн захидал шалгарсан байна. Үүнд:
Тэргүүн байранд:
Л.Энэрэл – Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 8-1 ангийн сурагч
Дэд байранд:
Б.Сэтгэл-Амар - Өмнөговь аймаг Манлай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч,
С.Есүй - Сэлэнгэ аймаг Хөтөл хотын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 6б ангийн сурагч
Гуравдугаар байранд:
А.Энхсаруул - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 7г ангийн сурагч
Э.Энэрэл - Дархан Уул аймгийн Ерөнхий боловсролын Ирээдүй цогцолбор сургуулийн 4-7 ангийн сурагч
Б.Бямбанаран – Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн 10г ангийн сурагч
Дөрөвдүгээр байранд:
Н.Энгүүн - Хэнтий аймаг Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч
О.Агиймаа – Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн 7в ангийн сурагч
А.Амин-Эрдэнэ – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 9в ангийн сурагч
Б.Оюундалай – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 9в ангийн сурагч
Тавдугаар байранд:
Э.Хулан – Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын Орхон Хасу сургуулийн 10в ангийн сурагч
С.Нандин-Эрдэнэ - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 9в ангийн сурагч
Б.Энхмэнд – Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Эрдмийн Ундраа Цогцолбор – 54 дүгээр сургуулийн 8-2 ангийн сурагч
А.Ариунгоо - Дархан Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын 15 сургуулийн 8а ангийн сурагч
С.Цэлмэг – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын Нэст Эдүкэшн сургуулийн 7б ангийн сурагч шалгарлаа.
Энэ жилийн захидлын уралдаанд сургууль, анги хамт олноороо идэвхтэй оролцсон дараах сургуулиудын багш, сурагчдад талархал илэрхийлье.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Ерөнхий боловсролын сургууль,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургууль,
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6 дугаар сургууль,
Өмнөговь аймгийн Манлай сумын Ерөнхий боловсролын сургууль,
Говь-Алтай аймгийн Халиун, Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиуд,
Нийслэлийн Хан – Уул дүүргийн Ерөнхий боловсролын Шинэ Өнөөдөр, Орхон Хасу сургуулиуд,
Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын Ирээдүй Цогцолбор сургууль
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17, 37-р сургуулиуд,
Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 120-р cургууль
Уралдаанд оролцож захидал ирүүлсэн бүх хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Үндэсний ялагч буюу Тэргүүн байрт шалгарсан Шинэ Монгол сургуулийн 8-1 ангийн сурагч Л.Энэрэлийн захидал: