Home / Articles / СТАНДАРТЫН ҮЗЛЭГ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТЫН ҮЗЛЭГ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2023-09-22
СТАНДАРТЫН ҮЗЛЭГ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ СТАНДАРТЫН ҮЗЛЭГ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны сүлжээ байгуулах ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглах үед баримталдаг үндэсний стандарт, норматив баримт бичгийг судалж, цаашид шаардлагатай баримт бичгийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Мэдүүлэг ирүүлж буй зөвлөхийн баг нь стандартын үзлэг хийх, норм нормативд дүн шинжилгээ хийх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах дараах шаардлагыг хангасан байна. 

Зөвлөхийн багт тавигдах шаардлага: 

1.    Багийн 2-оос доошгүй гишүүн нь мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,

  1. Харилцаа холбооны чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
  2. Харилцаа холбооны чиглэлээр баримт бичиг, стандарт боловсруулах, орчуулах, хянах зэрэг ажилд оролцсон,
  3. Харилцаа холбооны стандартын үзлэгт оролцож байсан, эсхүл харилцаа холбооны чиглэлээр зөвлөх инженер бол давуу тал болно.
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн.

Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.

 Сонирхсон этгээд мэдүүлгээ 2023 оны 09 дүгээр сарын 27-ны дотор ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258

Факс:327720

 

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын

Ахлах мэргэжилтэн А.Уранчимэг

Утас: 88884199

Мэйл хаяг: uranchimeg@crc.gov.mn