Радио давтамжийг хуваарилалтыг олон улсын ба үндэсний радио давтамжийн зурвасын төлөвлөлтийг үндэслэн хийгддэг. Хуваарилалтыг хийхдээ радио холбооны үйлчилгээний хэрэглээний талаар судалгаа, шинжилгээ хийж, хуваарилах радио давтамжийг төлөвлөлтийн хуваарьт зохицуулан улмаар олон улсын Радио дүрэмд заасан мэдүүлэлт, бүртгүүлэлт, зохицуулалтын шаардлагын дагуу Радио давтамж бүртгэх олон улсын зөвлөлд (РБОЗ) мэдүүлэх, бүртгүүлэх, зохицуулалт хийж ажиллана.
Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалтын бүртгэлд станцын ашиглах нэвтрүүлэх, хүлээн авах радио давтамж болон түүний спектрийн эзлэмжийн орон зай, санал болгож буй радио холбооны үйлчигээний техникийн ба ашиглалтын үзүүлэлтүүдийн талаархи бүх өгөгдлийг заавал оруулна.
Энэ бүртгэл нь зөвхөн дараагийн радио давтамжийн хуваарилалтыг хийхэд ашиглах үндсэн суурь мэдээлэл болохоос гадна төрөл бүрийн хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд тохируулан үндэсний радио давтамжийн төлөвлөлтийг зохицуулахад шаардлагатай, үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх мэдээлэл болж өгдөг.
“Монгол Улсад хөдөлгөөнт холбооны GSM системийг нэвтрүүлэх талаар баримтлах чиглэл”
“Монгол Улсад хөдөлгөөнт холбооны CDMA-450 технологийг нэвтрүүлэх талаар баримтлах чиглэл”