Home / Articles / Олон улсын роумингийн үйлчилгээний зөвлөмж
Олон улсын роумингийн үйлчилгээний зөвлөмж
2013-02-18

Хэрэглэгч Та гадаадад гар утастайгаа зорчихоор бол роуминг үйлчилгээний үнэ тарифийн талаарх мэдээ, мэдээллийг өөрийн үйлчилгээ авдаг үүрэн холбооны оператор компаниудын цахим хуудсанд хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авах бололцоотой байдаг.

Бидний зүгээс үүрэн холбооны олон улсын ярианы болон мессежний роуминг үйлчилгээний талаар товч танилцуулгыг хүргэж байна.

Роуминг үйлчилгээ гэж юу вэ?

Олон улсын Роуминг үйлчилгээ нь хэрэглэгч та өөр улс орны сүлжээнд зорих, аялах үедээ өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглан яриа хийх эсвэл мессеж илгээх боломжийг олгодог үйлчилгээ юм.

Роуминг үйлчилгээний эрхийг нээлгэснээр дараах үйлчилгээг авах боломжтой.

Дараа төлбөрт хэрэглэгч:

  • Өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглан гадаадад дуудлага хийх, хүлээн авах;
  • Мессэж илгээх, үнэгүй хүлээн авах;
  • Дата/Интернэт, BlackBerry үйлчилгээг ашиглан гар утаснаасаа интернэтэд холбогдож, ажлын болон хувийн и-мэйлээ хүлээн авч, хариу өгөх;
  • MMS үйлчилгээг ашиглан гар утсаар авсан зураг, бичлэгээ мессэжээр илгээх;
  • МобиМедиа үйлчилгээний мэдээ мэдээллийг үнэгүй хүлээн авах;
  • Мессэж дээр суурилсан нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах боломжуудыг олгоно.

Урьдчилсан төлбөрт хэрэглэгч:

  • Мессэж илгээх, үнэгүй хүлээн авах боломжтой;
  • Мессэж дээр суурилсан нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой;
  • Барьцаа төлбөр төлөх шаардлагагүй ба дансандаа нэгжтэй байхад хангалттай;
  • Төлбөрөө хянах боломжтой.

Роуминг үйлчилгээний үнэ тариф

Олон улсын роуминг үйлчилгээг ашиглан яриа хийхэд гарах болон орох 2 талдаа төлбөр төлөгддөг. Өөрөөр хэлбэл, тань руу хэн нэгэн залгахад та дуудлагыг авснаар тухайн орох яриандаа төлбөр төлнө. Гэхдээ энэ төлбөр нь гарах ярианаас харьцангуй хямд үнэтэй байдаг. Харин Монголоос тань руу залгаж байгаа хэрэглэгч дотоод ярианы төлбөрөөр буюу Монгол дотроо залгах үнээр ярина.

Роуминг үйлчилгээний төлбөр нь тухайн зорчиж буй орны операторуудаас шууд сонгогдсон болон хэрэглэгчийн сонгосон роуминг операторын тарифаар тооцогдон нэхэмжлэгдэх ба дараах төлбөрүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Ярианы төлбөр (Дуудлага хийх болон дуудлага хүлээн авах ярианы төлбөр);
  • Өгөгдөл дамжуулах үйлчилгээний төлбөр (Дата/Интернэт, WAP, MMS, MobiMedia-2, BlackBerry);
  • Mессэж болон түүнд суурилсан нэмэлт үйлчилгээний төлбөр.

Тухайн зорчиж буй орны операторуудын тарифийг дараах линкээс татаж мэдээллийг авна уу.

Хэрвээ хэрэглэгч Та Мобикомын (99-хх-хххх; 95-xx-xxxx; 94-xx-xxxx дугаарын) хэрэглэгч бол:

www.mobicom.mn

Хэрвээ хэрэглэгч Та Юнителийн (88-xx-xxxx; 89-xx-xxxx дугаарын) хэрэглэгч бол:

www.unitel.mn

Хэрвээ хэрэглэгч Та Скайтелийн (91-хх-хххх; 96-xx-xxxx дугаарын) хэрэглэгч бол:

www.skytel.mn