Network time protocol - Сүлжээний цагийн сервер
Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээний цагийн (Network Time server - NTP) серверийг интернет хэрэглэгчид болон үйлчилгээ эрхлэгчиддээ зориулан зохион байгуулсан. Уг сүлжээний цагийн сервер нь Stratum 1 түвшинд ажиллахаар зохион байгуулсан ба Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газрын Цаг, давтамжийн эталон цагтай шууд холбогдож, интернэт орчинд цаг түгээх анхны сүлжээний цагийн сервер болж байна. Уг сүлжээний цагийн сервер нь Цаг, давтамжийн эталон лабораторт мэргэжилтэнүүдийн тогтмол хяналт шалгалтад байх ба бусад GPS ашигладаг сүлжээний цагийн серверээс илүү өндөр нарийвчлалтай, алдааны залруулгыг цаг алдахгүй хийх зэрэг олон давуу талтай юм.(www.ntp.mn цагийн сервер нь тухайн төхөөрөмжийн цагийн мэдээллийг синхрон хийх ба зоны мэдээллийг өөрчилдөггүй бол)
Интернэтэд холбогдсон NTP протокол дэмждэг хэрэглэгчийн болон үйлчилгээ эрхлэгчийн төхөөрөмжүүд энэхүү сүлжээний цагийн сервертэй холбогдож системүүдийн цагаа тохируулах боломж нээгдэж байна. Ингэснээр холбогдсон хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдийн цагийн зөрүү нэг секундын ч зөрүүгүй болно.
Энэхүү цагийн серверийг интернэтийн сүлжээнд холбогдсон байгууллагууд тухайн салбартаа өргөнөөр ашиглах боломжтой юм. Жишээлбэл:
Хөрөнгийн зах зээлд хувьцаа худалдан авах, зарах, нээлт хаалтыг зохион байгуулахад;
Агаарын тээврийн нислэгийн хуваарь, хяналт, зохицуулалтад;
ТВ хөтөлбөр ба түүний хяналтад;
Системийн алдаа, тайлан бүртгэлийн цагийн зөрүү арилгахад;
Сүлжээний мониторинг, гэмтэл, хэмжилт, хяналтын цагийн зөрүү арилгахад;
Сүлжээгээр компьютер тоглоом тоглох, теле-хурал, онлайн сургалтын оролцогчид цагаас болж хоцрох зэрэг цаг буруу байдгаас амьдрал дээр үүдэн гардаг жижиг мөртөлөө нийтлэг алдаанууд засагдах юм.
Сүлжээний цагийн сервертэй холбогдох, ашиглах заавар
Хэрэв та интернэт хэрэглэгч бол дараах зааврын дагуу цагаа тохируулан ашиглаарай.
"Windows" үйлдлийн системтэй хэрэглэгчид тохируулах
Дэлгэцийн баруун доод талд байрлах цаг дээр очиж хоёр дарна.
Гарч ирэх цонхны "Internet Time" гэсэн таб уруу орно.
"Automatically synchronize with an Internet time server" гэсэн сонгох хэсгийг сонгоно.
Цагийн серверийн хаяг оруулах хэсэгт master.ntp.mn гэж өгөөд "Update Now" товчийг дарна.
Хэрэв та дээрхи дөрвөн алхамыг амжилттай хийсэн тохиолдолд хэсэг хугацааны дараа дараах текст бүхий мессежийг харах болно "Your time has been successfully synchronized" Зураг-2-т харуулав.
/Зураг-2/
"Mac OS" үйлдлийн системтэй хэрэглэгчид тохируулах
Администратор эрхээр хандаж орох хэрэгтэй бөгөөд
Terminal программ ашиглан (located at /Applications/Utilities/).
Доорх командыг оруулж өгнө: (шинэ тохиргооны файлаа үүсгэж байгаа хэсэг)
sudo cp /etc/ntp.conf /etc/newntp.conf
Асуух үед таны администратор нууц үгээ оруулна
доорх командыг оруулж өгнө: (үүсгэсэн файлаа засварлах)
sudo pico /etc/newntp.conf
Сумтай товчоор сонгож их minpoll болон maxpoll утгыг олох, дараа нь устга.
Серверийн хаягууд дээрээ "iburst" нэм. Таны засварлах файл доорх мөрийг агуулсан байх ёстой:
server master.ntp.mn iburst
"Control+O" товч дарж хадгалаад "Control+X" товч дарж засвар хийсэн хэсгээс гарна.
доорх командыг оруулж өгнө:
sudo pico /System/Library/StartupItems/NetworkTime/NetworkTime
Доорх мөрийг солих "ntpd -f":
ntpd -f /var/run/ntp.drift -p /var/run/ntpd.pid -c /etc/newntp.conf
"Control+O" товч дарж хадгалаад "Control+X" товч дарж засвар хийсэн хэсгээс гарна.
To restart the Network Time service, execute this command:
доорх командыг хийж хийсэн өөрчлөлтүүдээ ажиллуулна
sudo SystemStarter -d restart "Network Time"
Хэрэв та үйлчилгээ эрхлэгч бол дараах мэдээллийг ашиглан сүлжээний төхөөрөмжүүд болон бусад серверүүдийн цагаа NTP сервер үрүү зааж өгнө. Жишээ зааварыг Cisco router, Cisco switch дээр дараах байдлаар харуулав.
"Cisco router" дээр тохиргоо хийх заавар
Cisco-router> enable
password: *********
ciscorouter# config t
ciscorouter(config)# ntp update-calendar
ciscorouter(config)# ntp server master.ntp.mn
ciscorouter(config)# ntp server slave.ntp.mn
ciscorouter(config)# exit
ciscorouter# wr mem
"Cisco switch" дээр тохиргоо хийх заавар
cisco-switch> enable
password: *********
ciscoswitch# set ntp client enable
ciscoswitch# ntp server master.ntp.mn
ciscoswitch# ntp server slave.ntp.mn
ciscoswitch# exit
"Linux" дээр тохиргоо хийх заавар
~]# ntpdate -q server_address
~]# ntpdate -q master.ntp.mn
~]# ntpdate -q slave.ntp.mn
~]# ntpdate -q 202.21.117.218
Хэрвээ тохируулга хийж байгаагүй бол
~]# chkconfig ntpdate on
~]# nano /etc/ntp.conf дээр дараах 2 хэсгийг нэмэх
server master.ntp.mn iburst
server slave.ntp.mn iburst
~]# service ntpd restart
~]# chkconfig ntpd on
"Juniper Junos OS12.2" дээр тохиргоо хийх заавар
set ntp boot-server 202.21.117.218
set ntp server 202.21.117.218
set ntp authentication-key 2 type md5 value "$9$aH1j8"
"FreeBSD" дээр тохиргоо хийх заавар
server# /etc/rc.d/ntpd stop
Stopping ntpd.
server# ntpdate master.ntp.mn
29 May 19:09:50 ntpdate[40071]: step time server 202.21.177.218 offset 3474.968729 sec
server# /etc/rc.d/ntpd start
/etc/rc.conf хэсэгт доорх мөрийг нэмж өгнө
ntpd_enable="YES"
ntpd_sync_on_start="YES"
ntpd_config="/etc/ntp.conf"
Компьютерийн үйлдлийн системийн "Timezone code, data" хэрхэн шинэчлэх