Home / Articles / Олон улсын буухиа шуудангийн үйлчилгээний чанарт хийсэн...
Олон улсын буухиа шуудангийн үйлчилгээний чанарт хийсэн шалгалтын дүн
2014-01-22

Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч доорхи 6 аж ахуйн нэгжид 2012 оны 6 дугаар сарын 26-наас 2012 оны 8 дугаар сарын 01-ний хооронд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

  1. TNT- Монголиан Эйр Транс ХХК
  2. UPS – Сэлэнгэ Групп ХХК
  3. EMS- Mонгол Шуудан ТӨХК
  4. OCS- Централ экспресс ХХК
  5. FEDEX –Туушин ХХК
  6. DHL –Ди Эйч Эл ХХК

Үйлчлэгч нарын ажил үйлчилгээг:  

  • Үйлчилгээний ажлын байр нь Мэдээлэл,  харилцаа холбооны үйлчилгээний  ажлын  байр MNS 5882: 2008, Шуудангийн  ажлын байр MNS 5540: 2005 стандартуудын шаардлага хангаж байгаа байдал
  • Шуудан хүргэлтийн хяналтын хугацаа, Улс хоорондын шуудангийн үйлчилгээ. 1-р хэсэг. Буухиа шуудан MNS 5382-1:2004 стандартыг мөрдөж ажиллаж буй байдал
  • Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн үйлчилгээний  талаархи санал гомдол хүлээн авч, барагдуулдаг байдал
  • Үйлчлэгчийн санал хүсэлтийг авч шийдвэрлэдэг байдал
  • Ажлын байран дэээрх сургалт хэрхэн явуулж байгаа, хүний нөөцийн сургалт чадварын байдал гэсэн  чиглэлээр шалгаж үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжлийн арга зүйн зөвлөмж өглөө.

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн дүнг нэг бүрчлэн авч үзэхэд:

1.      TNT- Монголиан Эйр Транс ХХК

  • Үйлчилгээний ажлын байр нь стандарт шаардлага хангасан.
  • Гаалийн бүрдүүлэлтийг өөрсдөө хийдэг.
  • Илгээмжийг ажлын 3-5 хоногт хаалганаас хаалганд хүргэдэг.
  • Ажил үйлчилгээндээ “bar code” ашиглах болсноор илгээмжийг хүргэлт, тээвэрлэлтийн талаар  хэрэглэгч өөрөө мэдэх боломжтой.
  • Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын сургалтанд хүмүүс нь хамрагддаг.
  • 2 жингийн баталгаат хугацаа дууссан. Сунгалт хийлгэж дахин баталгаажуулах хугацаатай шаардлага өгсөн.


2.      UPS – Сэлэнгэ Групп ХХК

  • Үйлчилгээний ажлын байр нь стандарт шаардлага хангасан ч ажиллах цагийн хуваарь болон хэрэглэгчийн мэдээлийн санг шинэчлэн баяжуулах шаардлагатай.
  • Илгээмжийг ажлын 2 хоногт хаалганаас хаалганд хүргэдэг.
  • Олон улсын шуудангийн үйлчилгээ (UPS) байгууллагын онлайн сургалтанд ажилтнууд нь хамрагддаг.
  • Чанарын дотоодын хяналтыг UPS байгууллагаас тогтоосон журам, дарааллын дагуу хяналт шалгалтын ажилтан нь хянадаг. Ази Номхон далайн бүсийн орнууд дотор Монгол дахь салбар, үйлчилгээний  чанараараа 7-8-р байранд орсон дүнтэй.

3.      EMS- Mонгол Шуудан ТӨК

  • Үйлчилгээний үндсэн ажлын байр нь стандарт шаардлага хангаж байгаа ч  үйлчилгээний лавлах байр нь төдийлэн хангалттай бус.
  • Шуудан хүргэлтийн хяналтын хугацааг мөрдөж ажиллаж 34 улс оронд баталгаатай хүргэдэг. Чиглэлээ нэмэгдүүлэх сонирхолтой ч транзит орнуудаас шалтгаалж чанар муудах нөхцөл үүсч болзошгүй тул хараахан нэмээгүй байгаа.
  • Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн үйлчилгээний  талаархи санал гомдол хүлээн авч, барагдуулдаг байдал хангалттай ч хэрэглэгчид үйлчлэх (Customer care) программ нь шалгалтын өдөр ажиллахгүй байв. Үүнээс мэдээллийн технологийн ололтыг ашиглаж байгаа сайн талтай ч сүлжээний найдвартай ажиллагаа нь хангалттай бус гэж дүгнэж болохоор байна.
  • Үйлчилгээний чанарт хөндлөнгийн хяналт хийгддэг .Үр дүн, үнэлгээг нь ДШБ-аас ирүүлдэг.
  • Хэрэглэгчийн санал хүсэлтийг авахад бүхий л сувгуудыг ашигладаг боловч бусад компаниудтай харьцуулахад сайжруулах шаардлагатай байлаа.Ялангуяа санал хүсэлт барагдуулах 1613 утсан дээр 2 оператор 1 ээлжээр ажилладаг.
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хийж цаашдын ажил үйлчилгээгээ  төлөвлөх шаардлагатай.
  • Ажлын байран дэээрх сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор давтан болон шинээр сургалт тогтмол зохион байгуулж сертификат олгодог.

4.      OCS- Централ экспресс ХХК

  • Одоогоор зөвхөн орох чиглэлд үйлчилгээ явуулж байгаа, үйлчилгээний ажлын байраа стандарт шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлагатай.
  • Шуудан хүргэлтийн хяналтын хугацааг мөрдөж ажилладаг ч гаалиас болж саатах, хүлээгдэл үүсэх тохиолдол гардаг. Гэвч солилцоо цөөн тул гомдол санал бага гардаг.
  • Гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох
  • Хэрэглэгчийн саналыг бүхий л сувгаар хүлээж авч барагдуулдаг.
  • Ажлын байран дэээрх сургалт зохион байгуулдаггүй боловч хорооноос зохион байгуулж буй семинарт тогтмол оролцдог.

5.      FEDEX –Туушин ХХК

  • Үйлчилгээний ажлын байр нь засвартай, 9 дүгээр сард стандарт шаардлага хангасан байранд ажиллана.
  • Шуудан хүргэлтийн хяналтын хугацааг мөрдөж ажиллахад хамгийн хүндрэл үүсгэж байгаа газар шуудангийн гааль бөгөөд цагийн хуваарь нь 9-18 гэдэг ч 17 цагаас хойш хэрэглэгчид үйлчилдэггүй. Гаалиас гарган мөрдөж буй журам нь хэт өрөөсгөл, хэрэглэгчид тэдэнд сэтгэл хангалуун бус байдаг. Ялангуяа баяр ёслолын амралтын олон өдрүүдэд гаалийн байцаагчид амардаг. Үүнд ямарч зохицуулалт байхгүйгээс ирсэн илгээмж саатдаг. Дотоод сүлжээний доголдол DHL болон Гааль дээр их гардаг.
  • Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн үйлчилгээний  талаархи санал гомдол хүлээн авч, барагдуулдаг ч илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийг DHL–ээр хийлгэдэг. Ажиллах боловсон хүчинтэй ч байр зайгүй гэж Буянт–Ухаа дээр DHL-ийн хүнийг суулгадаггүй.   
  • Ажлын байран дээрх дотоодын болон IATA-гийн сургалтанд хамрагддаг. Мөн дараахь санал тавьсныг дурдвал:
    • Зохицуулалтын хураамжийг солилцооноос хамаарч уян хатан байлгах боломжтой эсэх
    • Илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийг өөрсдөө хийдэг болоход хорооны дэмжлэгийг авах
    • Гаалийн байгууллагын дүрэм журмуудын хэрэгжилтийн талаар хороо саналаа гаалийн байгууллагатай солилцож ярилцах

6.      DHL –Ди Эйч Эл ХХК

  • Үйлчилгээний ажлын байр нь стандарт шаардлага хангаж байгаа.
  • Шуудан хүргэлтийн хяналтын хугацааг мөрдөж ажилладаг. Ажил үйлчилгээндээ “bar code” (загварыг хавсаргав.) болон илгээмжинд 3 хэмжээст үнэлгээг хийх программтай. 
  • Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн үйлчилгээний  талаархи санал гомдол хүлээн авч, барагдуулдаг системтэй. Гаалийн бүрдүүлэлт хийхэд мэдүүлэх барааны үнийн дүнгийн хэмжээг гаалийн байгууллага өөрийн журмаар өөрчилсөн нь хэрэглэгчдэд  маш их хүндрэл учруулдаг. Энэ талаар компаниудын тавьсан саналыг гаалийн ажилд нөлөөлөх ёсгүй гэдгээр хүлээн авдаггүй тул хороонд саналыг уламжилж байна. 
  • Ажлын байран дээрх болон гаднын сургалтанд байнга хамрагддаг. Бээжин дэх сургалтын төв нь тогтмол сургалт явуулж паспорт олгон түүн дээрээ бүртгэж тэмдэглэдэг байна.  

 

Санал, дүгнэлт.

  1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид, өөрсдийн боломж, нөөцөд тулгуурлан улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээг явуулан ажил үйлчилгээгээ өргөтгөж байгаа сайн талтай байна.
  2. Сүлжээ эзэмшигч компанийнхаа ажил үйлчилгээнд шинэ технологийг Ди Эйч Эл ХХК,  Монголиан Эйр Транс ХХК -иуд нэвтрүүлсэн нь бусад үйлчлэгч нарт судалж нэвтрүүлэхүйц туршлага болжээ.
  3. Үйлчилгээний ажлын байрны стандарт шаардлагыг хангах талаар Ди Эйч Эл ХХК,  Mонгол Шуудан ТӨК,  Монголиан Эйр Транс ХХК-аас бусад компаниуд цаашид анхаарч ажиллах шаардлагатай.
  4. Шуудан хүргэлтийн хяналтын хугацааг мөрдөж ажиллаж буй байдлыг 2011 оны жилийн эцсийн дүн мэдээг шинжилж харахад хяналтын хугацаа өссөн байсан бөгөөд шалгалтаар энэхүү өсөлт нь цаг агаарын саатлаас гадна хэрэглэгчид гаалийн мэдүүлгээ заасан хугацаанд ирж өгөөгүй, баяр ёслол, амралтын өдрүүдэд гаалийн улсын байцаагчид  амардаг зэргээс болсон  байна. Энэ талаар үйлчлэгч нар уртасгасан цагаар ажиллах эсвэл хуваарийг жилийн өмнөөс урьдчилан мэдэгдэж өөрийн сүлжээндээ зарлах боломжийг бүрдүүлэх талаар санал гаргасан.
  5. Ажлын байран дээрх сургалтыг чанаржуулах, шинэ технолгийн нэвтрэлтийг үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран сурталчлах талаар хороо санаачлан төлөвлөгөөндөө тусгах талаар санаачлагатай   ажиллах нь зүйтэй.

Цаашид улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд :

  • Гаалийн Ерөнхий Газартай хорооны зүгээс харилцан уялдаатай ажиллаж олон улсын гаалийн сүлжээнд холбогдож урьдчисан мэдүүлэг өгөх бололцоог бүрдүүлэх, гаалийн үзлэг шалгалтыг түргэн шуурхай ойлгомжтой болгоход  анхаарч тэдний дүрэм журмыг уян хатан болгох талаар уулзалт, ярилцлагыг зохион байгуулах
  • Үйлчлэгч нар өөрсдийн илгээмжийн гаалийн мэдүүлгийг өөрсдийн мэдүүлэгчээр хийлгэдэг  болох нь  үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, саатлыг багасгах боломжтой.
  • МХХ-ний технологийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлж зураасан кодыг ашиглалтыг сайжруулж, чиглүүлэгч хяналтын системийг хэрэглэгчдэд сүрталчлах, дотоод сүлжээ( тухайн компани болон гаалийн байгууллага, гаалийн мэдүүлэгч компаниудын)-ний найдвартай ажиллагааг  хангахад анхаарч, хугацаа хэтрүүлсэн байгууллагад сааталд хариуцлага хүлээдэг болох асуудлыг гэрээгээр зохицуулдаг болох
  • Шуудангийн үйлчилгээний чанарын талаар хорооноос тусгайлсан сургалт зохион байгуулж байх  гэсэн санал дүгнэлтийг тус тус  хийж байна.