ОУЦХБ-ын Радио холбооны сектор (ITU-R[i]) нь олон улсын радио давтамжийн спектрийн хуваарилалт, менежментийг суурин холбоо, хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, сансрын холбоо, онц байдлын холбоо, шинжилгээ судалгаа зэрэгт үр ашигтай зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг.
Эдгээр үүргүүдийн хүрээнд олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио холбооны сектроос газрын холбооны систем, огторгуйн тойрог зам, газрын станцуудын байрлалын нарийвчилсан бүртгэлийг хийж нэгдсэн өгөгдлийн санд оруулах програм хангамжид суурилсан цогц системийг ажиллуулдаг. (Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл-MIRF[ii])
Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл нь:
- Олон улсын нэгдсэн өгөгдлийн баазад бүртгэгдсэн болон бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн мэдээллүүдийг гишүүн орнуудад зарлан нийтлэх
- Гишүүн орнуудаас ирүүлж байгаа тухайн улсын радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн мэдээллүүдийг олон улсын радио холбооны дүрэм, журамд нийцүүлсэн бүртгэлийн дарааллуудын дагуу хадгалах зорилтуудыг тус тус хэрэгжүүлнэ.
Олон Улсын радио давтамжийн мастер бүртгэл нь дараах 2 үндсэн чиглэлээр хийгддэг. Үүнд:
- Сансрын холбооны системийн мастер бүртгэл (Space services)
- Газрын холбооны системүүдийн мастер бүртгэл (Terrestrial Services)
Радиогийн дүрмийн хэлэлцээр[1] 11.15; хавсралт[2] 4-д заасны дагуу газрын станцуудын характеристикуудыг ITU-R ын Tool програмууд ашиглан оруулдаг. Сансрын холбооны системийн мастер бүртгэлийг хиймэл дагуулын, газрын станцын бүртгэл гэж үндсэн 2 төрөлд авч үзнэ.
Монгол Улс үндэснийхээ радио давтамжийн хуваарилалт, радио станцуудын байршил, чадал, цацаргалтын төрөл зэргийг дэлгэрэнгүй бүртгүүлснээр өөрийн оронд үйл ажиллагаа явуулж буй радио станцуудыг олон улсад баталгаажуулж авах, улмаар хөрш зэргэлдээ орнуудтай радио давтамжийн зохицуулалтын хэлэлцээрт хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Холбогдох материалууд татаж үзэх