Home / Articles / Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын баталгаажуулалтын...
Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын баталгаажуулалтын зөвлөх үйлчилгээ
2015-01-27
Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын баталгаажуулалтын зөвлөх үйлчилгээ Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын баталгаажуулалтын зөвлөх үйлчилгээ

Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3-д заасан бүрэн эрх /Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах/-ийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавьж ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын санхүүжилтээр баталгаажуулалтын зөвлөх үйлчилгээ авч нэг, хоёрдугаар шат 2013-2014 онд  амжилттай хэрэгжсэн, хөтөлбөрийн гуравдугаар шат 2015 оны 1 дүгээр сарын 19-23-ны хооронд хэрэгжиж дараах арга хэмжээг зохион байгуулав. Үүнд:

  • Хууль эрх зүйн орчин, өргөдөл хүсэлт хүлээн авахаас, баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ олгох хүртэлх үйл ажиллагаанд мөрдөх баталгаажуулалтын журам, баталгаажуулалтанд хамруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн жагсаалт, баталгаажуулалтын төлбөр, тохирлын тэмдгийн төлбөр, мөрдөх стандарт болон холбогдох бусад баримт бичигт үнэлгээ хийв.
  • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ОУЦХБ-ХХЗХ-ны хамтарсан “Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн харилцан ажиллагаа, баталгаажуулалт” сэдэвт семинар зохион байгуулав. Семинарт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Стандартчилал, хэмжилзүйн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХХК, Радио телевизийн сүлжээ УТҮГ, ШУТИС-н Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи-Мобайл ХХК зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцож санал солилцов.

Семинарын үеэр тавигдсан илтгэлүүдтэй дараах линкээр орж танилцана уу.

1. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, номхон далайн бүсийн танилцуулга: Харилцан ажиллагаа, баталгаажуулалт

Илтгэгч: Самеер Шарма, ОУЦХБ-ын АНД бүсийн ахлах зөвлөх

2. Харилцан ажиллагаа, баталгаажуулалтын талаар олон улсын туршлага, Монгол Улсад хэрэгжүүлэх боломж

Илтгэгч: Кэйт Мэйнвэйрин, ОУЦХБ-ын АНД бүсийн зөвлөх

3. Монгол Улсын баталгаажуулалт, тохирлын үнэлгээ

Илтгэгч: Ц.Чулуунбат, ХХЗХ-ны РДЗХА-ны мэргэжилтэн