Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2008-2014 оны зарим...
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2008-2014 оны зарим стандартын гэрээг цуцалж байна
2015-01-23

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өмнөх жилүүдэд боловсруулахаар төлөвлөсөн ч дуусгаагүй стандартуудтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд дараах стандартуудын гэрээг цуцалж байна. Үүнд:

Гэрээ байгуулсан он Стандартын нэр
1 2008 “DAB радио өргөн нэвтрүүлгийн стандарт”
8 2008 “Сүлжээний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн багц стандарт”
6 2008 “Програм хангамжийн үйлдвэрлэлийн дамжлагыг зохион байгуулах стандарт”
7 2009 “Програм хангамжийн чанарын стандарт”
3 2009 “Барилга обьектуудад шилэн кабелийн сүлжээ байгуулах техникийн шаардлага ба орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээ, оффисийн барилгад холбооны техник төхөөрөмж байрлуулах байршлын стандарт”
4 2011 “Дата төвийн дэд бүтцийн стандарт”
9 2011 "Телевизийн нэвтрүүлэг дундуур гаргах урсдаг зар, баннер хэлбэрийн зар сурталчилгааны хэмжээ" стандарт
10 2011 “Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах стандарт”
2 2012 “SDTV/HDTV тоон студид тавигдах техникийн шаардлага” стандарт
13 2012 “Шилэн кабелийн суурилуулалтад ашиглах хэмжүүрийн багаж, тоног төхөөрөмжийн стандарт”
5 2013 Жижиг, дунд оврын холбооны цамхаг, түүнд тавигдах шаардлага  (тээвэрлэх, суурилуулах, угсрахад хялбар цамхаг)/MNS 5884:2008-ийг шинэчлэх/
11 2014 “Үүрэн холбооны бааз станц ба дамжуулах системд тавих техникийн шаардлага”
12 2014 “Үүрэн холбооны антенн, фидерийн байгууламжинд ажиллах аюулгүй ажиллагааны стандарт”