Home / Articles / Радио долгион хяналтын төвийн 2014 оны 11...
Радио долгион хяналтын төвийн 2014 оны 11 дүгээр сарын хяналт, шалгалтын мэдээ
2014-12-10
Радио долгион хяналтын төвийн 2014 оны 11 дүгээр сарын хяналт, шалгалтын мэдээ Радио долгион хяналтын төвийн 2014 оны 11 дүгээр сарын хяналт, шалгалтын мэдээ

Энэ хугацаанд Улаанбаатар хот, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд болон Сүхбаатар, Хэнтий аймгуудын төв, Дорнод аймгийн Хэрлэн, Матад, Хөлөнбуйр, Төв аймгийн Баян, Сэргэлэн, Дундговь аймгийн Өндөршил, Дэлгэрхангай сумдад ажиллаа.

Хэмжилт, хяналтын явцыг дурдвал:

Албан бичиг шийдвэрлэсэн байдал: Тус хугацаанд харилцан нөлөөлөл болон хэмжилт шалгалт хийлгэх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид, байгууллага, иргэдээс дараах 20 санал, хүсэлт, гомдол ирсний дагуу хэмжилт шалгалтыг хийж 17  хүсэлтэд холбогдох арга хэмжээг авч, 3 хүсэлтийн дагуу нөлөөллийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үүнд:

  • Үүрэн холбооны сүлжээн дэх харилцан нөлөөлөл арилгах; ирсэн-7 шийдвэрлэсэн-7
  • Өндөр хурдны утасгүй интернетийн нөлөөлөл /WiMAX, WiFi/; ирсэн-2, шийдвэрлэсэн-2
  • Өргөн нэвтрүүлгийн сүлжээ
    • Телевиз, радиогийн харилцан нөлөөлөл; ирсэн-1, шийдвэрлэсэн-1
    • Олон сувгийн телевиз /ММДС/; ирсэн-4, шийдвэрлэсэн-4
  • Харилцааны радио станцын харилцан нөлөөлөл; ирсэн-5, шийдвэрлэсэн-2
  • Бусад-1 болно.

Төлөвлөгөөт болон цаг үеийн нэмэлт ажил үүргийн хувьд:

  • 11 дүгээр сарын 03-ны өдөр харилцааны радио станц борлуулагчдыг бүртгэлд хамруулж гэрчилгээ олгох, худалдан борлуулж байгаа холбооны техник, тоног төхөөрөмж болон харилцааны хэт богино долгионы радио станцын стандарт шаардлагыг хангуулах,  технологийн норм, горимыг мөрдүүлэх, баталгаажуулалтад хамруулах талаар шаардлагатай мэдээллийг хүргэж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Харилцааны радио станц худалдан борлуулагчдын дунд уулзалт, семинарыг зохион байгууллаа. Тус уулзалт, семинарт энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 байгууллагын 30-аад төлөөлөгч оролцож үйл ажиллагааныхаа онцлогоос танилцуулж, харилцааны радио станц худалдан борлуулахад тулгамддаг асуудлууд болон тус хорооноос баримталж буй үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
  • Хорооны даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний А/214 тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэгт 2 инженер ажиллан Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдэд 2014 оны 5 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй түр зогсоосон, шалгалтад хамрагдаагүй, тусгай зөвшөөрөл нь түдгэлзсэн, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага, Радио давтамжийн тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийж зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд шалгалтыг хийж гүйцэтгэн үр дүнгийн талаарх тайланг боловсруулж хорооны хуралдаанд оруулахаар бэлтгэж байна.
  • Хорооны даргын 9 дүгээр сарын 09-ний А/155 тоот тушаалын дагуу 9 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хотод барилга угсралт, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэгчид болон тэдгээрийн харуул хамгаалалтын үйлчилгээ эрхлэгчдийн радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт, шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг арилгах, холбогдох хууль, дүрэм журмыг таниулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтанд 205 аж ахуй, нэгж байгууллага хамрагдсанаас барилга угсралтын 84, харуул хамгаалалтын 47 , худалдаа үйлчилгээний 73 нэгж байгууллага тус тус хамрагдав.

Тус шалгалтын товч тайланг энд дарж үзнэ үү.

1111 төвд ирүүлсэн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэсэн байдал: 11 дүгээр сарын 25-нд 11-11 төвд иргэн О.Гомбоос ирүүлсэн Хэнтий аймгийн Галшир суманд 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Мобиком Корпораци ХХК-ийн сүлжээнд саатал гарч холболт, яриа хийгдэхгүй байна гэсэн гомдлын дагуу Мобиком корпораци ХХК-ийн хариуцсан мэргэжилтэн, инженерүүдтэй холбогдож гэмтэл, саатлын шалтгааныг тодруулж, гомдол гаргагчид хариу мэдэгдэж ажиллаа.

Суурин хэмжилт, хяналтын хувьд:

Радио өргөн нэвтрүүлгийн хяналт: Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтын станц ашиглан хяналт хийлээ. Тус хяналтанд Улаанбаатар хотод хэт богино долгионы радиогийн үйл ажиллагаа явуулдаг 29 хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаас:

  • Хэвийн ажиллаж байгаа – 17 радио станц;
  • Бага хэмжээний шуугиантай – 2 радио станц /ФМ107.5, ФМ103.1/
  • Байнгын их хэмжээний шуугиантай – 9 радио станц / ФМ-91.1, 91.7, 92.1,  ФМ96.3, ФМ96.9, ФМ97.5, ФМ 98.1  ФМ99.3 болон ФМ-101.7/
  • Ажиллахгүй байгаа – 1 радио станц /, ФМ-92.5 /

Зарим зөрчил дутагдал болон стандарт шаардлагын хувьд:

  • ФМ92.1-ийн хувьд чадлын түвшин хэвийн боловч сонсгол сул шуугиантай байна.
  • ФМ91.7, ФМ96.3, ФМ96.9, ФМ97.5, ФМ99.3-ийн хувьд дохионы давтамжийн хазайлтын максимум утга ±75 кГц-ээс хэтэрсэн байгаа нь MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай хэт богино долгионы нэвтрүүлэгчийн техникийн шаардлага стандарт шаардлага”-ыг хангахгүй байна. Иймд нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүд дээр тохиргоо хийх шаардлагатай.

Хэт богино долгионы радиогийн сонсголд хийсэн хэмжилтийн нэгдсэн тайланг энд дарж үзнэ үү.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн хяналт:

Орбит дах Радио долгион хяналтын төвөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Скаймедиа, Эм Ди Эйч Эс /MDHS/, Эм Эн Би Си /MNBC/ зэрэг олон сувгийн телевизүүд болон хиймэл дагуулын сүлжээ бүхий олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч ДДЭШ ТВ-ийн  гаралтанд хэрэглэгчийн төхөөрөмж ашиглан  телевиз, кабелын сувгуудын дууны түвшинг тогтоох болон ХХЗХ-ны 2011 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” болон тус хорооны 2013 оны 21-р тогтоолоор батлагдсан “Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сувгийн бүтцийг хянах аргачлал”-ыг баримтлан тогтмол хийдэг.

Телевиз, кабелын сувгуудын дууны түвшинг тогтоохдоо олон сувгийн телевизүүдийн хэрэглэгчийн төхөөрөмжийн дууны түвшний хэмжээг 20, телевизорын дууны түвшний хэмжээг 50 байхад хэвийн байхаар тогтоож түүнтэй харьцуулан  хэвийн чанга, сул гэсэн үнэлгээг өгч хяналтын үр дүнг үйлчилгээ эрхлэгч тус бүрээр гаргадаг.

11 дүгээр сарын хяналтын хугацаанд:

  • Дууны түвшний хэмжилтээр MN25 телевиз болон UBS global, TV10 сувгуудын дууны түвшин хяналт хийсэн 4 олон сувгийн телевизүүд дээр чанга, C1, Эх орон, Монгол ТВ, ТВ9 телевизүүд болон Shop Mongolia, Соён гэгээрүүлэгч сувгууд дууны түвшин багатай хэмжигдлээ.
  • ДДЭШ ТВ олон сувгийн телевиз нь тусгай зөвшөөрлөөр Улаанбаатар хотод хамрах хүрээтэй телевиз, кабелийн сувгуудыг орон даяар нэвтрүүлсэн зөрчил давтагдсаар байна.
  •  LCN суваг нь сарын турш 155158 дугаараар SMS хүлээн авч чат явуулж байсан. 11дүгээр сарын 11-нд 88115858 дугаарын утсаар захиралтай нь холбогдож анхааруулсан боловч зөрчлийг арилгаж, нэвтрүүлгийг зогсоогоогүй.
  • Эм Ди Эйс Эс ТВ нь сарын сүүлийн 7 хоногт 1-11-р суваг дохио байхгүй, 44-55-р суваг дуу дүрсийн гажуудалтай хэмжигдлээ.
  • Скаймедиа нь 00-р суваг, Эм Эн Би Си 100-р сувгаараа өөрийн ОСДҮЭ-ийн сувгийн танилцуулгыг нэвтрүүлж ТРӨНЗЕНШ-ын 9.10-т заасан  ОСДҮЭ нь телевиз, кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшихгүй бөгөөд дамжуулж байгаа суваг дундуур ямар нэг хэлбэрээр зар сурталчилгаа явуулахгүй байна гэснийг зөрчсөөр байна.

Харилцааны радио станцын суурин хэмжилт:

  • Харилцааны радио станц ашиглаж үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн харилцан нөлөөллийн гомдлын дагуу шаардлагатай үед суурин хэмжилт, хяналтыг хийж гүйцэтгэдэг. Энэ хугацаанд нийт 4 байгууллагын гомдлын дагуу 10 удаагийн суурин хэмжилтийг хийж гүйцэтгэлээ. 
  • 11 дүгээр сарын 12-26-ны өдрүүдэд харилцааны радио станцын давтамжийн зурваст үйлчилгээ эрхлэгчдэд олгогдоогүй байгаа нөөцийн 30 гаруй давтамжийн хэрэглээг хянах хэмжилтийг суурин хяналтын системээр хийж гүйцэтгэлээ. Хэмжилтээр 30dBmv-аас их чадалтайгаар ашиглаж байгаа 7 давтамж илэрсэн байна.
  • 11дүгээр сарын 26-29-ний хооронд эрхийн бичиг нь цуцлагдсан болон хугацаа нь дуусгавар болсон 210 үйлчилгээ эрхлэгчийн ашиглаж байсан 280 давтамжийн хэрэглээг хянах хэмжилтийг суурин хяналтын системээр өдрийн 1-2 цагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэлээ. Хэмжилтээр 15 давтамжийг ашиглаж байгаа нь илэрсэн тул холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Явуулын болон зөөврийн хэмжилт шалгалтын хувьд:

  • Монгол улс радио телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжиж байгаатай холбогдуулан 3 инженер Увс, Хөвсгөл, Завхан аймгуудын сумдад болон Улаанбаатар хотын хэмжээнд хийх тоон телевизийн тархалтын хэмжилт болон тоног төхөөрөмжийн хүлээн авах ажлын хэсэгт ажилласан.
  • Мобиком корпораци ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байгууллагын Төв аймгийн Баян суман дах сүлжээнд үүссэн нөлөөллийн шалтгааныг тогтоож, арилгах зорилгоор хүсэлт гаргагч байгууллагын төлөөллийг байлцуулан 11 дүгээр сарын 22-ны өдөр хэмжилт, шалгалтыг хийж гүйцэтгэв. Хэмжилтээр тус суман дах Мааньтын хорих ангид дохио дарагч тавьсан байсныг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллаа.
  • 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд үүрэн холбооны сүлжээн дэх нөлөөллийн шалтгааныг тогтоох шалгалтыг Мобиком Корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК-уудын инженерүүдтэй хамтарсан ажлын хэсгийг байгуулж Дундговь аймгийн Өндөршил, Дэлгэрхангай, Төв аймгийн Сэргэлэн сумдад ажилласан. Шалгалтаар  РТС УТҮГ-ын хариуцдаг орон нутгийн аналог олон сувгийн телевизийн антенн үүрэн холбооны антеннтай нэг цамхагт байрласан, тоног төхөөрөмжийн тохиргоо алдагдсанаас суваг хоорондын харилцан нөлөөлөл ихтэй зэргээс шалтгаалан нөлөөлөл үүсгэж байсныг тогтоосон.
  • Улаанбаатар хотод Скайтел ХХК-ийн 3G сүлжээнд нөлөөлөл үүссэнтэй холбогдуулан дараах хэмжилт шалгалтуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
    • 11 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдийн хэмжилтээр Талст эрчим олон сувгийн телевизийн бага шуугианы өсгүүрийн төхөөрөмжөөс гарсан дохио нь нөлөөлөл үүсгэж байсныг тогтоож Талс эрчимд LNB-ийн L.O давтамжийг солих арга хэмжээг авч ажиллаж байна.
    • 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Panasonic DECT 6.0 системийн утсыг иргэд АНУ-аас авчирч ашиглаж байгаа нь тус үүрэн холбооны сүлжээнд нөлөөлөл үүсгэж байсныг тогтоох хэмжилтийг хийсэн. Тус утсыг 1 өрх 1 хувийн эмнэлэг 1 дэлгүүрт ашиглаж байсныг хэмжилтээр тогтоож Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг зогсоосон. Мөн DECT 6.0 системийн утас худалдан борлуулагч 7 байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтаар тус байгууллагуудын худалдаалж буй  Малайзын стандартын DECT 6.0 системийн утаснууд нөлөөлөл үзүүлэхгүй болохыг тогтоосон.
    • Мөн 11 дүгээр сарын 20-21-нд, 23-24-нд шилжих  шөнө 00:00-05:00 цагийн хооронд үүрэн холбооны Юнител группийн 2G сүлжээний Улаанбаатар хот дах 4 бааз станцыг ээлжлэн унтрааж нөлөөллийн шалтгааныг тогтоож холбогдох арга хэмжээг авч ажиллаа.