Home / Articles / Дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна
Дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна
2014-11-24

Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо

Дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна

 

Ажлын байр 1: ЗАХИРГААНЫ АЖИЛТАН-1 хүн

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Байгууллагын имиджийг бүрдүүлэн, бэхжүүлэх  ажиллагааг хэрэгжүүлэх
  • Хорооны үйл ажиллагааны дотоод мэдээллийн солилцоог тогтмолжуулан иргэд, аж ахуйн нэгжийг шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах
  • Гаднах байгууллагуудын болон дотоод уулзалтуудыг зохион байгуулах, захиалга хүлээн авах
  • Хороонд ирсэн  санал хүсэлт, гомдлыг хүлээн авч бүртгэн, чиглүүлэх
  • Байгууллагад ирж буй албан бичиг, хүсэлт, мэдээлэл зэргийг хүлээн авч иргэд, аж ахуйн нэгжид анхан шатны үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн, дээд боловсролтой (Хууль, эрх зүй, Мэдээлэл, холбооны чиглэлээр төгссөн, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байсан  бол давуу тал болно)
  • Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

 

Ажлын байр 2: Зохицуулалтын бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт:                                                                             

  1. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын хэрэгжилтийн байдал, чиг хандлагыг олон улсын түвшинтэй харьцуулан судалж, дүн шинжилгээ хийх
  2. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын шийдвэр гаргах, баримт бичиг, дүрэм журам боловсруулахад шаардлагатай судалгааг хийж, удирдлага болон бусад мэргэжилтнүүдийг санал, зөвлөмж, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Мэдээлэл холбооны инженер, удирдахуйн ухаан, мэдээллийн менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгааны арга зүйн талаар мэдлэгтэй байх
  • Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
  • МХХТ-ийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, судалгаа, шинжилгээний ажил хийх ур чадвар, туршлагатай байх
  • Асуудлыг судлан дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай
  • Судалгааны үр дүн боловсруулах програм хангамж ашиглах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

 

Ажлын байр 3: Радио давтамжийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт:                                                                             

  1. Харилцаа холбооны салбарын бодлоготой уялдуулан радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын талаархи  саналуудыг боловсруулах
  2. Радио давтамжийн ашиглалтын талаархи хууль эрх зүйн үндэслэл, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулах, давтамж хуваарилалтын талаар дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах
  3. Олон улсын болон үндэсний хэмжээнд техник технологийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулах
  4. Албаны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Радио холбооны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэшсэн инженер болон Зөвлөх инженер бол давуу тал болно
  • Харилцаа холбооны салбарт 5-аас доошгүй үүнээс радио холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан
  • Радио давтамжийн менежментийн талаар мэдлэг сайтай байх
  • Асуудлыг судлан дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай
  • Судалгааны үр дүн боловсруулах програм хангамж ашиглах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

 

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар                                        

Утас:                                        304 257, 304 258

Факс:                                       327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn