Home / Articles / Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик мэдээллийг үнэн...
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик мэдээллийг үнэн зөв, цаг тухайд нь гаргахад тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээний үүргээ биелүүлж ажиллах нь чухал байна
2014-11-20

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээнд зааснаар ХХЗХ-ноос батлагдсан маягтын дагуу  тухайн жилийн стастистик тайлан мэдээг  2 дугаар сарын 20-ны дотор, хагас жилийн статистик тайлан мэдээг 8 дугаар сарын 01-ний дотор тогтмол хугацаанд ирүүлэхээр тусгагдсан байдаг.

Статистик тайлан мэдээллийг үндэслэн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого, эдийн засгийн байдал, зах зээлийн тэлэлт, үйлчилгээний цар хүрээ, хэрэглээ, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийгддэг. Энэхүү дүн шинжилгээний үр дүнг харгалзан Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө, бодлого чиглэл, зохицуулалтын баримт бичгүүдийг боловсруулж, шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг болно. Иймд мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик тайлан мэдээллийг үнэн зөв, бодитой цаг тухайд нь гаргахад тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээний үүргээ биелүүлж ажиллах нь чухал байна.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн статистик мэдээллийг үндэслэн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МШХХГ/, Үндэсний статистикийн хороо /ҮСХ/, байгууллага,  иргэдийг мэдээлэл харилцаа холбооны салбарын статистик мэдээллээр хангах түүнчлэн Олон Улсын цахилгаан холбооны байгууллагад /ОУЦХБ/  асуулгын дагуу  Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргаж хүргүүлдэг болно.

Мэдээлэл харилцаа холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүдийг орж үзнэ үү.