Харилцаа Холбооны зохицуулах хорооноос Шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан сургалтыг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус хорооны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэ сургалтанд тус хорооноос шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд шинэчлэн батлагдсан Гаалийн тариф болон НӨАТ хуулиудад орсон өөрчлөлт, Шуудангийн салбарын “А”, “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагууд болон Шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох, харилцан холболтын журмыг үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөх, салбарын өнөөгийн зах зээлийн багтаамж, статистик мэдээлэл мөн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар илтгэл тавьж санал солилцлоо.
Сургалтанд тус хорооны Шуудангийн алба, Зах зээл, үнэ тарифийн алба болон Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга мэргэжилтнүүд болон шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.