Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар MNS 3963:2014 буюу “Шуудангийн дугтуй. Тэмдэглэгээ ба хэмжээ. Техникийн шаардлага”, MNS 5978:2014 буюу “Шуудангийн хайрцаг” стандартуудыг шинэчлэн баталлаа.
Эдгээр стандартыг Монгол шуудан ТӨХК-ийн Шуудангийн ашиглалт, технологийн газрын дарга Б.Содчимэг, мэргэжилтэн М.Солонго нар боловсруулж Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын ахлах мэргэжилтэн Ж.Баатархүү хянасан байна.
Шинэчлэгдсэн стандартуудад шуудангийн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр, шуудангийн электрон хайрцагт тавих шаардлага, түүнийг суурилуулах, ашиглах горим, шуудан харилцаанд ашиглах дугтуйн материал, хаяглалт, хадгалалт зэрэг асуудлыг тусгасан байна.