Home / Articles / Мэргэжилтэн шалгаруулж авна
Мэргэжилтэн шалгаруулж авна
2014-06-24

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА

Ажлын байр: Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Тавигдах шаардлага

  • Сэтгүүл зүй, сэтгүүлчийн мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн
  • Эрхзүйч болон Олон улсын харилцааны мэргэжилтэй бол давуу тал болно
  • Эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Өөрийн ажил, үүрэгтэй холбогдох  хууль, тогтоомж, дүрэм журмыг  ажилдаа тусгаж чаддаг байх
  • Тайлан мэдээлэл, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
  • Албан хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёлтой байх
  • Үнэнч, шударга ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
  • Нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байрны үндсэн зорилт

  • Хорооны шийдвэр, үйл ажиллагаа, салбарын хөгжлийн талаар мэдээ мэдээллийг хорооны дарга болон албаны даргын зөвшөөрлөөр олон нийтэд тогтмол сурталчлах
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байгууллагууд болон хорооны вэб сайтад мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа, хорооны үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх
  • Хурал, семинар, хэвлэлийн бага хурал зохион байгуулах үед  шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
  • Төрийн болон төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж арга туршлага солилцох

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 07 сарын 01-ний өдөр

Материал хүлээн авах хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Утас:  304257 
Факс:  327720
Цахим хаяг:  www.crc.gov.mn