Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: Цахилгаан холбооны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт:
- Цахилгаан холбоо, холболтын байгууламжийн зохицуулалт, харилцан холболт, сүлжээний зохицуулалтыг хэрэгжүүлэх,
- Хариуцсан ажлын хүрээнд Хорооны хуралдааны шийдвэр, зохицуулалтын чиглэл, нөхцөл шаардлагыг хангуулах, Засгийн газрын хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах
- Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах
Тавигдах шаардлага:
- Мэдээлэл, харилцаа холбооны инженер, Цахилгаан холбооны болон холболтын байгууламжийн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
- МХХТ-ийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, цахилгаан холбооны болон холболтын байгууламжийн сүлжээ, үйлчилгээний талаар мэдлэг, туршлагатай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
- Компьютерийн хэрэглээний программууд болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
- Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
- Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалт, ярилцлагад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 05 дугаар сарын 15 өдөр
Материал хүлээн авах хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Утас: |
304257, 304258 |
Факс: |
327720 |
Цахим хаяг: |
www.crc.gov.mn |