Home / Articles / Стандартчилал, хэмжил зүйн газартай баталгаажуулалтын чиглэлээр хамтран...
Стандартчилал, хэмжил зүйн газартай баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллаж байна
2014-04-03
Стандартчилал, хэмжил зүйн газартай баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллаж байна Стандартчилал, хэмжил зүйн газартай баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллаж байна

Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийх ажлыг 2013 оноос эрчимжүүлэн ажиллаж эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд тус хорооноос баталгаажуулалт хийж буй үйл ажиллагаагаа итгэмжлүүлэхээр 2013 оны 08 дугаар сард Стандарчлал, хэмжил зүйн газарт хүсэлт гарган хамтран ажиллаж байна.

Итгэмжлэлтэй холбоотойгоор 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Стандарчлал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Итгэмжлэлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэзул болон холбогдох мэргэжилтнүүд Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгионы хяналтын төвтэй танилцлаа. Энэ үеэр тус хорооны Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварын баталгаажуулалт, тохирлын үнэлгээ, радио давтамжийн хяналт, стандартын  хэрэгжилт, сорилтын туршилтанд хэрэглэж байгаа хэмжүүрийн багаж хэрэгсэл тэдгээрийн ажиллагаатай танилцсан.

Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд Стандарчлал, хэмжил зүйн газрын итгэмжлэлийн үнэлгээний баг 2014 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд шалгалт, анхдагч үнэлгээг явуулсан. Үнэлгээний багийн зөвлөмж, шаардлагын дагуу хөдөлгөөнт холбоо,  радио холбоо, өргөн зурвасын болон суурин утасгүй холбоо, богино зайн радио холбоо, өргөн нэвтрүүлгийн төхөөрөмжүүдийн баталгаажуулалтын үйл ажиллагаанд мөрдөж байгаа MNS ISO/IEC Guide 65:2003 стандартын дагуу боловсруулсан чанарын гарын авлага, дагалдах журмуудыг шинээр батлагдсан “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” MNS ISO/IEC 17065:2013 стандартын бүтэц, агуулгатай нийцүүлэн шинэчлэн боловсруулах, ажилтнуудыг баталгаажуулалтын шинжээчийн сургалтанд хамруулах, үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.