Home / Articles / Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж гаргаснаа танилцуулж...
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж гаргаснаа танилцуулж хэлэлцүүлэг хийлээ
2014-03-24
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж гаргаснаа танилцуулж хэлэлцүүлэг хийлээ Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж гаргаснаа танилцуулж хэлэлцүүлэг хийлээ

Ази Номхон Далайн орнуудын Өргөн нэвтрүүлгийн байгууллага (AНДӨНБ)-аас томилогдсон зөвлөх багийн гишүүд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж гаргаснаа танилцуулж хэлэлцүүлэг хийлээ. Тус зөвлөх багийн гишүүд 2013 оны 12 дугаар сард Монгол улсын өргөн нэвтрүүлгийн өнөөгийн хууль эрх зүйн орчныг судлах зорилгоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирж ажиллан салбарын холбогдох байгууллага, үйлчилгээ эрхлэгчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж харилцан санал солилцсон. Зөвлөхүүд ажиллах хугацаандаа олж авсан мэдээлэл, судалгаандаа үндэслэн Монгол улсын өргөн нэвтрүүлгийн хууль эрхзүй, зохицуулалтын орчныг судалж, өргөн нэвтрүүлгийн салбарт тулгамдаж байгаа болон хууль эрхзүй, зохицуулалтын хүрээнд сайжруулах шаардлагатай, ялангуяа хуульчлах шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, эхний байдлаар зөвлөмж гаргаж байгаагаа Засгийн газар болон Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд ийнхүү танилцууллаа.