Home / Articles / Телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл...
Телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.
2014-01-06
Телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ. Телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд  хяналт шалгалтыг хийлээ.

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийсэн тайлан.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Оюуны Өмчийн Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар хамтран Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилт, сувгийн бүтэц хуваарилалт, хэрэглэгчийн үйлчилгээ эрх ашиг, техникийн стандарт хангасан байдалд үзлэг шалгалт хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд нийт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 16 кабелийн телевиз,  АйПи телевиз-2,  Хиймэл дагуулын 1 үйлчилгээ эрхлэгч  хамрагдсан бол Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Налайх болон Дархан-Уул, Орхон, Булган аймгуудийн нийт  16 үйлчилгээ эрхлэгч байгууллагууд  тус тус хамрагдлаа.  

 

Шалгалтаар үйлчилгээ эрхлэгчдэд дараах нийтлэг зөрчил дутагдал илэрч байна. Үүнд:

  • Үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчийн гэмтэл саатал, гомдол хүсэлтийг ээлжийн операторууд утсаар хүлээн авч, гэмтэл саатлыг техникчдэд шилжүүлэн тодорхой хугацаанд шийдвэрлэх зарчмаар ажиллаж байгаа боловч хүлээн авсан мэдээллийн бүртгэлдээ анализ хийдэггүй, тухайлбал гарсан гэмтэл саатлын шалтгаан түүнийг арилгах, бууруулах  талаар  авч буй арга хэмжээ дутмаг байна. Мөн гэмтэл барагдуулах хяналтын хугацаа хэрэглэгчдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхой бус, ашиглалт үйлчилгээний горим алдагдсан, энэ чиглэлээр тогтсон дүрэм журамгүй газрууд ч байна.
  • Телевизүүдээс кабелийн телевизийн студэд ирж байгаа дуу дүрсийн сигналын чанар болон хэрэглэгч дээр ирж буй дохионы түвшин харилцан адилгүй, стандартын шаардлага хангахгүй, түүний хяналт муу байна.
  • Дуудлагын төвийн ажилтануудад тогтсон хэллэг, ажил үйлчилгээний арга барил хэвшээгүй;
  • Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн дагуу тухайн телевиз, радио, кабелийн сувгийн эрх эзэмшигчээс гэрээний үндсэн дээр заавал албан ёсны зөвшөөрлийг авсан байх шаардлагатай хэдий ч үйлчилгээ эрхлэгчидтэй албан ёсны гэрээг байгуулаагүй; байгуулсан ч гэрээний хугацаа дууссан, зарим гэрээнд стандартын үзүүлэлтүүдийг хангасан сигнал өгч, дамжуулж байх, зөрчигдсөн тохиолдолд талуудын хүлээх үүрэг хариуцлагыг хэрхэн тооцох талаар тодорхой заалтууд тусгагдаагүй;
  • Орон нутгийн зарим кабелийн телевизүүд хэрэглэгчийн гомдол саналаа хэрхэн шийдвэрлэдэг нь тодорхой бус, хэрэглэгчийн үйлчилгээ муу, хэрэглэгчтэй байгуулдаг гэрээ нь сайн хийгдсэн ч, үйлчилгээ эрхлэгчийн эрх ашиг давамгайлсан, дуудлага өгөх утас хаягийн мэдээлэл  хангалтгүй  зэрэг нийтлэг зөрчил дутагдалтай байна.

Илэрсэн зөрчил дутагдал болон хамтарсан байгууллага тус бүрийн үнэлгээг нэгтгэн Улаанбаатар хотын 6 үйлчилгээ эрхлэгчдэд сануулга,  үүрэг даалгавар өгөх, 4 үйлчилгээ эрхлэгчдэд  хугацаатай үүрэг даалгавар өгөх,  2 үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг зогсоож хэрэглэгчийг шилжүүлэх, нийт 4  үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүрэг,  Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад хийсэн шалгалтаар  1 үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, 5 үйлчилгээ эрхлэгчдэд сануулга, үүрэг даалгавар өгөх, 4 үйлчилгээ эрхлэгчдэд сануулга, хугацаатай үүрэг даалгавар өгөх, 1 үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тухай мэдэгдэл хүргүүлэх, 3 үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох арга хэмжээг авахаар тус тус шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон сувгийн дамжуулах үйлчилгээ  эрхлэгчдэд хийсэн үзлэг, шалгалтын дүн

Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа  олон сувгийн дамжуулах үйлчилгээ  эрхлэгчдэд хийсэн үзлэг, шалгалтын  дүн