Home / Articles / Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжил, бодлого,...
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжил, бодлого, зохицуулалт семинарын сүүлийн жилүүдийн илтгэл танилцуулгууд
2014-01-06

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжил, бодлого, зохицуулалтын асуудлуудын чиглэлээр бүсийн семинарыг 2006 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Семинарын гол зорилго нь тус салбарт тухайн онд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлуудын шийдлийг хэлэлцэх, мэдээлэл харилцаа холбооны салбарт хийсэн зохицуулалтын гол үйл ажиллагааны шинэчлэл, дүрэм журам, нөхцөл шаардлагын шинэчлэлтийг нэгтгэн бүс нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд байгууллага, салбарын хамт олонд танилцуулах, дэлхий нийтийн харилцаа холбооны чиг хандлага, сүүлийн үеийн техник технологийн дэвшлийн талаар туршлагыг сурталчилах, , мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгөх,  цаашид салбарын хэмжээнд бодлого, зохицуулалт, тоон өргөн нэвтрүүлэгт шилжих хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санал санаачлагуудыг ХХЗХ, МТШХХГ, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, ТББ-ын төлөөлөл, хэрэглэгч нар хамтдаа хэлэлцэн ярилцахад оршиж байдаг билээ.

  1. Бүсийн семинар 2013
  2. Бүсийн семинар 2012 / Илтгэлүүд /
  3. Бүсийн семинар 2011 / Илтгэлүүд /
  4. Бүсийн семинар 2009 / Илтгэлүүд /
  5. Бүсийн семинар 2008 / Илтгэлүүд /