Харилцаа Холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллага болон шуудангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч тээвэр зууч, тээвэрлэгч, хил, гаалийн хяналтын байгууллагуудын дунд “Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт-2014” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2013 оны 12-р сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ өдрүүдэд шуудангийн салбарт хэрэгжиж байгаа төрийн бодлого, зохицуулалт, үр дүн, олон улсын шуудангийн туршлага зэрэг сургалт мөн шуудангийн салбарын хөгжлийг хурдасгах түлхүүр хүчин зүйлүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг болно.