Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартыг хянаж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- “MNS: 6356:2012 Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны хөдөлгөөнт салбар” стандарт
- “MNS:5978:2014 Шуудангийн хайрцаг” стандарт
- “MNS: 6775:2019 Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага” стандарт
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
Зөвлөхийн багт тавигдах шаардлага:
- Шуудангийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Шуудангийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
- Шуудангийн чиглэлээр судалгаа шинжилгээ шинжилгээ, ном, сурах бичиг, стандарт, баримт материал орчуулах, боловсруулах, хянах зэрэг ажилд оролцсон, эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэдээллийн технологийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай, эсхүл зөвлөх инженер бол давуу тал болно.
- Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
- Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.
Сонирхсон этгээд мэдүүлгээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны дотор ирүүлнэ үү.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258
Факс:327720
Харилцах албан тушаалтан:
Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын
Ахлах мэргэжилтэн А.Уранчимэг
Утас: 88884199
Мэйл хаяг: uranchimeg@crc.gov.mn