Home / Articles / СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2022-05-05
СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд: 

  • “ISO/IEC 27007:2020 — Guidelines for information security management systems auditing (focused on auditing the management system)” стандарт
  • “ISO/IEC 38503.2 Мэдээллийн технологи - Мэдээллийн технологийн засаглал – Мэдээллийн технологийн засаглалын үнэлгээ” стандарт

 Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах дараах шаардлагыг хангасан байна. 

Зөвлөхийн багт тавигдах шаардлага: 

  1. Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээллийн технологийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
  3. Мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ шинжилгээ, ном, сурах бичиг, стандарт, баримт материал орчуулах, боловсруулах, хянах зэрэг ажилд оролцсон, эрдмийн зэрэг цол хамгаалсан,  мэдээллийн технологийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай бол давуу тал болно.
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  5. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.    

Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.
         Сонирхсон этгээд мэдүүлгээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны дотор ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258
Факс:327720

Харилцах албан тушаалтан:
Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын
Ахлах мэргэжилтэн А.Уранчимэг
Утас: 88884199
Мэйл хаяг: uranchimeg@crc.gov.mn