Home / Articles / Радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
2022-04-06

Радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

    Харилцаа холбооны зохицуулах хорооноос Радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, радиогийн хөтөлбөрт хийгдсэн хяналт мониторингийн дүн болон анхаарах асуудлын талаар танилцуулах, түүнчлэн Радиогийн нэгдсэн холбоо, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр сургалт, семинарыг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

    Тус семинарт Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй радиогийн эрхлэгчид, Монголын ФМ радиогийн нэгдсэн холбооны төлөөллүүд биеэр болон цахимаар нийт 52 хүн идэвхтэй оролцож санал бодлоо солилцлоо. Сургалтаар статистикийн тайлан мэдээ авах ач холбогдол, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журмын танилцуулга, уг журмыг хэрхэн хангаж ажиллах талаарх зөвлөмж, мөн компанийн засаглалын ерөнхий ойлголт өгөх танилцуулга, радиогийн сонсголын хамрах хүрээ, радио давтамжийн суурин хяналт хийгдэж байгаа хэмжилтийн тайланг танилцууллаа.

  Сургалтын үеэр радиогийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, дахин дамжуулах, зар сурталчилгааны блокийн хугацаанд тавигдах шаардлага, тоон технологид шилжих хугацаа, мониторингийн тайлан мэдээ, радио давтамжийн төлөвлөлт, инженер техникийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл, шаардлага болон зохицуулалт хийхдээ орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн онцлог байдлыг харгалзан үзэх талаар сургалт, семинарт оролцогчдын зүгээс саналаа хэлж, цаашид дээрх асуудлуудыг шийдвэрлэх талаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын зүгээс үйл ажиллагааны төлөвлөгөөндөө үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг тусгаж ажиллахаар болов.

  Сургалтын үеэр тавигдсан илтгэл болон хөтөлбөртэй дараах холбоосоор хандаж танилцах боломжтой.

 
 
 
 
 
 
 
 
 

РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН
СУРГАЛТ, СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

 

Хугацаа:                       2022 оны 03-р сарын 29-ны өдөр 9 цаг 30 мин

Хаана:                           Блю Скай Тауэр цогцолбор Жэйд танхим   /2 давхарт/                           

Зохион байгуулагч:      Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)

ХӨТӨЛБӨР

09:15-09:30                 Бүртгэл
09:30-09:40                 Нээлт

                                    А.Лувсан-Очир Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга

 

09:40 - 10:00               Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх товч мэдээлэл

                                    Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хуульд заасан тус хорооноос батлан гаргасан нөхцөл шаардлага, журмуудын талаарх нэгдсэн мэдээлэл, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа цаашид авах арга хэмжээний талаарх нэгдсэн мэдээлэл)

Н.Тогтохсүрэн – ӨНЗГ, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга

10:00 - 10:20               Радиогийн хөтөлбөрт тавигдах шаардлага, Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны журмын товч танилцуулга

Радиогийн хөтөлбөрт хийсэн мониторингийн дүн, цаашид анхаарах асуудал

Д.Уранбилэг – ӨНЗГ, ЗХХэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн

(Радиогийн хөтөлбөрт тавигдах шаардлага, Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмын үндсэн шаардлага, мониторингийн үзүүлэлт, мониторингийн хувь хэмжээнд оруулж тооцох, тооцохгүй үзүүлэлтийн тухай нэгдсэн мэдээлэл, мониторингийн дүн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал)              

10:20 - 10:40               Асуулт хариулт

10:40 - 10:55               Цайны завсарлага

10:55 - 11:25              Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журмын танилцуулга

П.Золбоо – ӨНЗГ-ын ахлах мэргэжилтэн

11:25 - 11:45               Компанийн засаглалын ерөнхий ойлголт, суурь зарчмууд, ач холбогдол

Ч.Баяртуул – Зөвлөх

11:45 -12:05                Асуулт хариулт

12:05 - 12:20               Радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн радио давтамжийн суурин хяналтын байдал

М.Болдбат – РДХЗГ-ын суурин хяналтын инженер

12:20 - 12:40               НЭГДСЭН АСУУЛТ ХАРИУЛТ

12:40 - 13:20               Радиогийн нэгдсэн холбооны товч мэдээлэл

                                    О.Цацрал /Радиогийн нэгдсэн холбооны тэргүүн /

 

13:20 – 13:30              Хаалт

13:30 - 14:30               Өдрийн хоол