Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид нь “Харилцаа холбооны тухай” хуулийн 25.2.7, тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу жил бүрийн 2 дугаар сарын 20 болон 8 дугаар сарын 1-ний дотор батлагдсан маягтын дагуу статистик тайлан мэдээг үнэн зөв гаргаж ирүүлэх үүрэгтэй байдаг.
Иймд 2021 оны жилийн эцсийн статистик тайлан мэдээгээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор статистик тайлан мэдээний программд шивж, тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлнэ үү.
Тайлбар: Статистик тайлан мэдээний программд нэвтрэх эрхээ munkhzul.b@crc.gov.mn хаягт хүсэлт илгээж авна. Мөн бүртгүүлсэн цахим хаягт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг хийлгэж ажиллахыг хүсье.