Home / Articles / “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн...
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2021-12-31

Харилцаа холбооны зохицуулах хороо   
ХХЗХ/202212026

1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг энэхүү тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах шаардлага, радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам, гэрээний үүргийн биелэлтэд хяналт мониторинг хийх ажлын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт түүврээр мониторинг хийхэд оршино.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт, мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Зөвлөхийн үйл ажиллагааны танилцуулга, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын, шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт
  • Монгол улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрийн өргүй талаарх эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолт;   
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.6-д заасан бусад мэдэгдэл;
  • Зөвлөх нь гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхийг нотлох харилцагч банкны мэдэгдэл, санхүүгийн баталгаажсан тайлан /сүүлийн 3 жилийн аль нэг жилд борлуулалтын орлого тус тендерийн төсөвт өртгийн 50%-аас багагүй байх/
  • Харъяа дүүргийн татварын хэлтэс, харилцагч банкнаас нэмэлт тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг ирүүлнэ.
  • Тендерт оролцогчийн өмнө хэрэгжүүлсэн болон тухайн гэрээтэй ижил төстэй үйлчилгээний  мэдээлэл;
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл.

     
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын  31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр ХХЗХ/202212026 дугаартай зарлагдсан.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
Сүхбаатарын гудамж-13
Бага тойруу, 6 дугаар хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар, мэргэжилтэн Д.Уранбилэг
Утас: 304258