Home / Articles / ВЕБСАЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
ВЕБСАЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
2021-09-07

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 18 БОЛОН 28 ДУГААР ТОЙРГУУДЫН НӨХӨН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ЦАХИМ ХУУДАС БҮРТГЭЖ БАЙНА.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан бусад цахим хуудас нь Монгол Улсын Их Хурлын 18 болон 28 дугаар тойргуудын нөхөн сонгуулийн үеэр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7-д заасан хугацаанд буюу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор http://election.crc.gov.mn/ системээр болон албан бичгээр бүртгэлийн маягтын хамт бөглөн gantulga.d@crc.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

“Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг татах холбоос: https://www.crc.gov.mn/k/30Z/null

“Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт”-ыг татах холбоос: https://crc.gov.mn/k/38c/9l