УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.08.02-2021.09.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
- Хэмжилтийн зорилго:
Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.
- Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:
2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд.
- Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгж.
- Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:
KFSMS суурин хяналтын станц.
- Хэмжилт хийсэн цэг:
Хэмжилтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис /106°54'53.8"E 47°55'38.2"N/ дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс хэмжив.
- Хэмжилтийн дүн:
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгжид 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 4 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний хэмжээ стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон, 29 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.
6.1. Стандартын шаардлагыг хангасан:
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
Эм Жи Эл Радио ньюс ХХК |
22800192 |
Эм Жи Эл Радио Ньюс |
88.3 |
2 |
Сета тех ХХК |
22800193 |
Аялгуу |
89.3 |
3 |
Жавзандамба хутагт төв ТББ |
22800186 |
Зохист аялгуу ФМ |
89.7 |
4 |
Улаанбаатар телевиз ХХК |
22800178 |
VIP радио |
90.5 |
5 |
Монгол комикс ХХК |
22800159 |
Цаг үе залуус |
91.1 |
6 |
Хэмнэлт долгион медиа групп ХХК |
22800147 |
Метро лоунж |
91.7 |
7 |
Смарт коммуникэйшн ХХК |
22800158 |
Тойм FM-92.1 |
92.1 |
8 |
Скаймедиа групп ХХК |
22800146 |
Стар ФМ 92.5 |
92.5 |
9 |
*Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ |
22800206 |
ШУТИС-ын радио |
94.1 |
10 |
*Монкаст радио ХХК |
22800194 |
Ухаалаг ФМ94.5 |
94.5 |
11 |
Шүхэр ТББ |
22800117 |
Хамаг Монгол FM-95.1 |
95.1 |
12 |
Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан ТББ |
22800097 |
Арга билиг FM |
95.7 |
13 |
Авторадио эфэм ерэн зургаа аравны гурав ХМХ |
22800070 |
Авто радио |
96.3 |
14 |
Эх элгэн нутаг ХХК |
22800114 |
Элгэн нутаг FM |
96.9 |
15 |
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд |
22800071 |
Лавайн эгшиг FM |
97.5 |
16 |
Радиоком Монгол ХХК |
22800025 |
Формула FM |
98.1 |
17 |
Монголиан Мюзик Медиа ХХК |
22800024 |
Бизнес радио |
98.9 |
18 |
Нью медиа ХХК |
22800026 |
Инээмсэглэл FM-99.3 |
99.3 |
19 |
Билэгт дөлгөөн ХХК |
22800060 |
Их Монгол FM |
99.7 |
20 |
РФ ХХК |
22800005 |
Kiss radio 100.1 |
100.1 |
21 |
НС Холбоо ХХК |
22800040 |
Гийнгоо FM 100.5 |
100.5 |
22 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
Радиогийн 3-р програм |
100.9 |
23 |
Аггрегатор ХХК |
22800022 |
Тэргүүлэгч FM-101.7 |
101.7 |
24 |
Эм Эс Жи Эм Эл ХХК |
22800175 |
Монголчуудын радио 102.1 |
102.1 |
25 |
Бадруун ХХК |
22800006 |
Радио УБ FM-102.5 |
102.5 |
26 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
BBC |
103.1 |
27 |
Ви Өү Эм ХХК |
22800052 |
Эрүүл амьдралын радио FM 104 |
104.0 |
28 |
Салхи Энтертейнмент ХХК |
22800057 |
Гэр бүлийн радио |
104.5 |
29 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
Радиогийн 1-р програм |
106.0 |
30 |
Стандарт Ви Оү Эй ХХК |
22800001 |
Америкийн дуу хоолой |
106.6 |
31 |
И Зэт Эф Эм ХХК |
22800038 |
Эх дэлхий ФМ |
107.0 |
* Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ-ын 94.1 МГц болон Монкаст радио ХХК-ийн 94.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:
MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ |
22800029 |
Best FM |
98.5 |
2 |
Медиа холдинг ХХК |
22800009 |
Тэнгэрлэг радио FM-103.6 |
103.6 |
3 |
Чугу ХХК |
22800037 |
Vibe FM 105.5 |
105.5 |
4 |
Билэг санаа ХХК |
22800018 |
Шинэ долгион FM-107.5 |
107.5 |
Мөн төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ± 2 кГц-ээс хэтэрсэн 88.8 МГц, 98.5 МГц, эзэлсэн зурвасын өргөн /Occupied BWxdB/ 300 кГц-ээс хэтэрсэн 107.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.
6.3 Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:
Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай.
- Хэмжилтийн зураг:
Тайлант хугацаа болох 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хийгдсэн 35327 удаагийн хэмжилтийн утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.
2021 оны 09-р сарын 01-ний өдөр