Home / Articles / Монгол Улсын Их хурлын нөхөн сонгууль 2021...
Монгол Улсын Их хурлын нөхөн сонгууль 2021 /хууль, журам/
2021-08-24

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.22-ийн дагуу радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд, хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-ийн дагуу цахим орчин ашиглан явуулах сонгуулийн сурталчилгаанд тус тус хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй болно.
Та бүхэн радио, телевиз болон цахим орчин ашиглан хэрхэн сонгуулийн сурталчилгаа явуулах, Харилцаа холбооны зохицуулах хороо хэрхэн хяналт тавьж ажиллах талаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 39, 46, 47, 48 дугаар зүйл болон холбогдох журмуудтай танилцаж мэдээлэл авна уу.
Жич: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын зөрчилд тооцох хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгээс харна уу.

Хууль Журам
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль
Зөрчлийн тухай хууль
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам

Хуулийн заалтууд

Радио телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд

Түгээмэл асуултууд цахим орчин

Түгээмэл асуултууд

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын талаарх зөвлөмж