Home / Articles / СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ, ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ...
СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ, ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ОРЛОГО ХУВААРИЛАХ журмын төсөлд санал авч байна
2021-04-06

Харилцаа холбооны тухай хуульд 2019 оны 5-р сарын 30-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Зохицуулах хорооны бүрэн эрх буюу тус хуулийн 9-р зүйлийн 9.1.4-т Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих гэж нэмэлт өөрчлөлт оруулсаны дагуу хуульд нийцүүлэх үүднээс СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ, ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ОРЛОГО ХУВААРИЛАХ журмыг хорооны хуралдаанаар шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.

Баримт бичгийн төслийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу санал авахаар цахим хуудсанд байршуулсан төслүүдтэй танилцан хаяглан саналаа ирүүлэх эсвэл ganbat@crc.gov.mn, info@crc.gov.mn хаягаар 2021 оны 05 сарын 06-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Журмын төсөл файл татаж авах