РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХУВААРИЙН ФОРМАТ,
ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Радио, телевизийн хөтөлбөрийн хуваарийн формат, зөвлөмж боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь тухайн формат, зөвлөмжийг боловсруулах чадвартайг нотлох ажлын туршлага, чадвар, боловсролын талаарх мэдээллийг ирүүлнэ. Зөвлөх нь радио, телевизид хөтөлбөр төлөвлөгч, эсвэл олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид хөтөлбөр, контент хариуцсан зэрэг мэргэжлийн хүнтэй хамтран түншлэн оролцож болно.
Радио, телевизийн хөтөлбөрийн хуваарийн формат, зөвлөмж боловсруулах зөвлөхөд тавигдах шаардлага:
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Судалгаа шинжилгээ, орчуулга, баримт бичиг боловсруулах, стандарт боловсруулж байсан туршлагатай
- Өмнө нь харилцаа холбооны стандарт боловсруулах ажил гүйцэтгэж байсан туршлагатай бол давуу тал болно.
Сонирхсон этгээд мэдүүлгээ 2021 оны 05 дугаар сарын 07-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Ажлын даалгаврыг нь эндээс татаж авна уу
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: info@crc.gov.mn
Харилцах албан тушаалтан:
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Алтай
Имэйл хаяг: altai@crc.gov.mn