Home / Articles / Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж дугаар...
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж дугаар №1
2021-04-08
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж дугаар №1 Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж дугаар №1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх талаар

2021.04.06     

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41.22, 41.23-т заасны дагуу радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах ба энэ хуульд заасан зөрчил гаргахгүй байх, гарсан зөрчлийг нэн даруй зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иймд Зохицуулах хорооны зүгээс радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа хэрхэн нэвтрүүлэх, сурталчилгаа нэвтрүүлэхэд анхаарах зөвлөмжүүдийг тухай бүр гаргаж ажиллах болно.  

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ ЖУРАМТАЙ САЙТАР ТАНИЛЦСАН БАЙХ;

​Зөвлөмж РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮҮРЭГ Нэмэлт тайлбар
1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай танилцах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай танилцах ​www.crc.gov.mnМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ 2021” цонх ажиллуулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг  тухай бүр гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, журам” цэс рүү нэвтрэн хуультай танилцах
2 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай танилцах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан радио радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой дараах заалтуудтай сайтар танилцах:  
  1. 34-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаа” 34.1, 34.4, 34.5, 34.6,
  2. 41-р зүйл “ Сонгуулийн сурталчилгаанд радио,  телевиз, ашиглах”
  3. 43-р зүйл “ Хууль бус сурталчилгааг хориглох”
43.1.7, 43.1.8, 43.4.2, 43.6, 43.7, 43.8, 43.11,43.12, 43.13,43.14, 43.15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, журам” цэс рүү нэвтрэн хуультай танилцах
3   Журамтай танилцаж, мөрдөх Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 3 дугаар 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам” -тай сайтар танилцаж, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үеэр МӨРДӨЖ АЖИЛЛАНА. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, журам”  цэс рүү нэвтрэн журамтай танилцах ХХЗХ-с хууль, журмыг сурталчлан таниулах чиглэлээр радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахимаар / биечлэн сургалт, семинар зохион байгуулж ажиллах болно. Мөн СЕХ-той хамтран нам, эвслүүдэд радио, телевизээр  сонгуулийн сурталчилгаагаа нэвтрүүлэхтэй холбоотой зөвлөмж мэдээлэл хүргүүлэх болно.
4 Зөрчлийн тухай хуультай танилцах Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дараах холбогдох заалтуудтай танилцах
  • 17.1. 8,
  • 17.1.12,
  • 17.1.16,
  • 17.1.18,
  • 17.1.19
  • 17.1.20 гм. бусад зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй

Хууль, журамд заасан хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг хянан шийдвэрлэх, гомдол маргаан шийдвэрлэх, холбогдох арга хэмжээ авах чиглэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяалах байгууллагуудтай хамтран ажиллах болно

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ