ОРОН НУТАГТ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ӨНТВ-Орон нутаг 2021/01
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 64 дүгээр тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх журам”-ын 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
№ |
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл |
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ |
Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа |
Олгох тусгай зөвшөөрлийн тоо |
1 |
Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх |
Баян-Өлгий аймаг |
5 жил
|
2 |
2 |
Булган аймаг |
2 |
||
3 |
Дорноговь аймаг |
2 |
||
4 |
Говьсүмбэр аймаг |
1 |
||
5 |
Дундговь аймаг |
1 |
||
6 |
Дорнод аймаг |
1 |
||
7 |
Ховд аймаг |
1 |
||
8 |
Хөвсгөл аймаг |
1 |
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох
саналыг хүлээн авах эцсийн хугацаа: [2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн
саналыг нээх хугацаа: [2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг” -ийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авах ба төлбөрийг тус хорооны нэрийн Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.
Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.
Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар
Хариуцсан мэргэжилтэн: С.Машбат
Утас: 304258
Цахим хуудас: www.crc.gov.mn
Цахим хаяг: info@crc.gov.mn
Огноо: [2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр]