Home / Articles / Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэх тухай
Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэх тухай
2020-11-12

        Монгол Улсад Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор уг халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд алсын зайнаас харилцаа холбооны үйлчилгээг ашиглан албаны болон хувийн ажил хэргээ эрхлэн явуулж, харилцаа холбооны сүлжээний ачаалал, үйлчилгээний чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

     Иймд Харилцаа холбооны тухай хууль болон тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцаа холбооны сүлжээний найдвартай, тасралтгүй, хэвийн ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний чанарын шаардлагыг бүрэн хангаж, “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ийг мөрдөн ажиллахыг анхаарна уу.

Дээр дурдсан журамтай дараах https://crc.gov.mn/k/34L холбоосоор орж танилцана уу.

 
Харилцаа холбооны зохицуулах хороо