Home / Articles / Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэх тухай
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэх тухай
2020-11-11

        Холбогдох хууль тогтоомж болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын хамтран баталсан  “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ын дагуу Коронавирусийн халдвар, тархалтын талаарх олон нийтийг төөрөгдүүлсэн худал хуурмаг мэдээ мэдээлэл болон хувь хүний мэдээллийг өөрийн веб сайтад нийтлэхгүй байж хууль, тогтоомж, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу.

Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн албан бичгийг хавсаргав.

Харилцаа холбооны зохицуулах хороо