2020.09.29
Сургалт 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркийн сургалтын танхимд зохион байгуулагдсан бөгөөд Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч 23, Дотоодын шуудан болон захиалгат хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч 8 хуулийн этгээдийн 55 ажилтан оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн сургалтын онцлог нь:
-
Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудлууд;
-
Шуудангийн үйлчилгээний стандарт, шаардлага;
-
Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем /UPost/-ийн ажиллагаа;
-
Шуудангийн хаягжуулалт, шуудангийн нэгдсэн код;
-
Захилгат, нэмэлт хүргэлтийн үйлчилгээний технологи ажиллагаа, аргачлал.
сэдвүүдийн хүрээнд ажлын байран дээр өдөр тутам тулгамддаг асуудлуудаар харилцан санал солилцсон онцлогтой сургалтыг амжилттай зохион байгууллаа.