Home / Articles / Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын...
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
2020-08-13

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

        Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаатай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан журам, нөхцөл шаардлагуудыг (тухайлбал “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”, "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам" “Радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага” гэх мэт) боловсруулах ажил хийгдэж байна.

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ ( ТӨСӨЛ)

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30.1.7б-д заасан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.  Журмын төслийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу санал авахаар цахим хуудсанд байршуулсан тул та бүхэн журмын төсөлтэй танилцан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт хаяглан саналаа ирүүлэх эсвэл munkhnaran@crc.gov.mn хаягаар 2020 оны 09 сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Тус журам нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасны дагуу “өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулж тусгай зөвшөөрлийг олгох, нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, түүний хэрэгжилтийг хангахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой болно.

Төслийн файл татаж авах