Home / Articles / Түгээмэл асуултууд цахим орчин
Түгээмэл асуултууд цахим орчин
2020-05-18

Асуулт: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.3-д заасан “бусад цахим хуудас” гэснийг хэрхэн ойлгох вэ?

Хариулт: “Бусад цахим хуудас” гэснийг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 3.1.9-д заасны дагуу ойлгох бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын 6.2.1-д заасны дагуу бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс шууд харилцах төлөөлөгчийг томилж Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн байх үүрэгтэй.

ФЭЙСБҮҮК ЦАХИМ ХУУДСЫГ ТҮР ХУГАЦААНД ИДЭВХГҮЙ БОЛГОХ ЗААВАР

1. Өөрийн цахим хуудсын нүүрэнд байрлах Settings цэсэн дээр дарна

 

2. General цэсэн дотор Page Visibility хэсгийн Edit товчийг дарна.

 

3. Page Visibility хэсгийн Page unpublished цэсийг сонгоод Save Changes хэсгийг сонгож хадгална.

 

4. Буцаан идэвхтэй болгоход Page Visibility хэсгийн Page published цэсийг сонгоод ,Save Changes товчийг дарж хадгална.

 

Зааврыг файл хэлбэрээр татаж авах

www.facebook.com шинэ загвар дээрх мэдээллийг хаах заавар

www.youtube.com дээрх мэдээллийг хаах заавар

www.instagram.com дээрх мэдээллийг хаах заавар

www.twitter.com дээрх мэдээллийг хаах заавар