Home / Articles / Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв
Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв
2020-04-28

Үндсэн чиг үүрэг.

  • Радио давтамж болон радио төхөөрөмж ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн ашиглаж буй радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт нь стандарт шаардлагад нийцэж  буй  эсэхэд   хэмжилт шалгалт  хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах;
  • Радио долгион ашиглагчдын эрх ашигийг хамгаалах зорилгоор хууль бус хэрэглэгчийг илрүүлэх, импортоор оруулж байгаа радио төхөөрөмж нь олон улсын болон үндэсний стандартад нийцэж байгаа эсэхэд хэмжилт шалгалт хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах;
  • Радио долгионы хууль тогтоомжийг зөрчсөн, техникийн нөхцөл шаардлага хангаагүй радио төхөөрөмжийн хууль бус хэрэглээг илрүүлэх, зогсоох, харилцан нөлөөллийн талаарх санал, хүсэлтийг шийдвэрлэх, хэмжилт шалгалт хийх;
  • Радио долгионы тархалт нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж байгааг нотлох зорилгоор радио төхөөрөмжийн эх үүсвэрээс гарч буй чимээ шуугианы бичлэг  хийх, судалгаа, шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт гаргах;
  • Радио долгионы хүний эрүүл мэндэд хортой нөлөөллийн талаар хэмжилт хийх, дүгнэлт гаргах, арга хэмжээ авах;
  • Хил орчмын бүс нутагт радио давтамжийн зохицуулалт хийх;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт радио долгионы хяналт, шалгалт явуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, зохион байгуулах;
  • Радио давтамжийн ашиглалтын хяналт, мониторинг, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудын хэрэгжилтийг хангуулах;
  • Радио хэрэгслийн давтамжийн тархац, цацралт, байршлын төлөв байдлыг тодорхойлж, шинжилгээ хийх, техникийн болон ашиглалтын стандарт, нормд заасан  шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах;
  • Хэрэглэгчийн гомдлын дагуу шаардлагатай хэмжилт, шалгалт хийх, холбогдох арга хэмжээ авах;
  • Хэмжилт шалгалтын үр дүнгийн биелэлт болон шийдвэрлэлтийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, иргэдэд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх;
  • Улаанбаатар хотын бүх телевиз, кабелийн суваг, радиогийн бичлэгийн архив үүсгэн ажиллуулах;
  • Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн дамжуулж байгаа сувагт хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллах.