Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН КОНТЕНТ, ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Ажлын байрны үндсэн зорилт
- Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, үйлчилгээний чанар болон хөтөлбөр, хүүхэд хамгаалал, зохисгүй агуулгатай холбоотой ирүүлсэн гомдол, маргааныг хүлээн авч зохих, журмын дагуу шийдвэрлэх, уулзалт зохион байгуулах.
- Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах чиглэлээр Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, үйлчилгээнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллах, үйлчилгээ эрхлэгчид, олон нийтэд заавар, зөвлөмж бэлтгэж өгөх, санал дүгнэлт гаргах.
Тавигдах ерөнхий шаардлага
- Харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрх зүйч, хуульч чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Харилцаа холбоо, хууль, эрх зүйн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан.
- Үнэлэлт, дүгнэлт өгөх, багаар ажиллах, зохицуулалт-эрх зүйн мэдлэг, ур чадвар, туршлагатай байх.
- Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй.
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
- Компьютер болон интернетийн орчинд ажиллаж чаддаг байх.
- Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг.
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал
Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
- Хоёр хувь зураг
- Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагд урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 04 сарын 30-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: ww.crc.gov.mn