Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан.
Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт заасны дагуу “ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
Иймд та бүхэн журмын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Журмын төсөлд өгөх саналыг 2020 оны 3-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд бичгээр болон цахим хаягаар info@crc.gov.mn хаягаар хүлээн авна.