Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан.
Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэгт заасны дагуу “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлана.
Та бүхэн Радио,телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Журмын төсөлд өгөх саналыг 2020 оны 3-р сарын 16-ныг өдрийг хүртэл хугацаанд бичгээр болон цахим хаягаар info@crc.gov.mn хаягаар хүлээн авна.