Home / Articles / Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд төлбөрийн тухай мэдэгдэх нь
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд төлбөрийн тухай мэдэгдэх нь
2019-10-29
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд төлбөрийн тухай мэдэгдэх нь Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд төлбөрийн тухай мэдэгдэх нь

Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчид нь холбогдох хууль тогтоомж, журам, тусгай зөвшөөрлийн гэрээнд зааснаар эхний жилийн зөвшөөрлийн төлбөрийг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор, удаах жилүүдийн төлбөрийг зөвшөөрлийн хүчинтэй хугацааны туршид жил бүр тухайн жилийн зөвшөөрлийн жил дуусахаас 30 хоногийн өмнө төлсөн байх үүрэгтэй.

Энэхүү журмын дагуу 2019 оны зөвшөөрлийн төлбөр энэ оны 11 дүгээр сарын 30-аар төлөлт хийгдэж бүрэн дууссан байх ёстой.

Төлбөр тооцооны үүрэг хүлээсэн бүх зөвшөөрөл эзэмшигчдэд холбогдох төлбөрийн нэхэмжлэлийг 02/1406 тоот албан тоотоор 2019 оны 10 дугаар сарын 25-наар тус хорооноос илгээсэн. Иймд та бүхэн уг нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоогоо заасан хугацаанд бүрэн барагдуулж ажиллана уу.

Гэрээний үүргээ биелүүлээгүй, зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэлтэй эзэмшигчийн зөвшөөрөл /харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, радио давтамж ашиглах эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ/-г Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.1, 25.2.10, Радио долгионы тухай хуулийн 18.1.2 заалтыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 05-наар тасалбар болгон хүчингүй болгож /дуусгавар болгох/ холбогдох өр төлбөрийг шүүхийн байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлэх тухай МЭДЭГДЭЛ болон Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу СОНСОХ ажиллагааг үүгээр явуулж байна. Харилцаа холбооны тухай хуулийн 15.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй болно.

Иймд та бүхэн өөрийн эзэмшдэг зөвшөөрлийн төлбөрийг зөрчил үүсгэхгүйгээр заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахыг дахин анхааруулж байна.