Home / Articles / MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан...
MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
2019-10-16
MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна

Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлох MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмжийн техникийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлын баталгаажуулалтыг 2001 онд УИХ-аар шинэчлэн баталсан “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3 дугаар заалт /Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах” бүрэн эрхтэй/-ыг үндэслэн  2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хороо нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” болон “Хэмжил зүйн тухай” хуулиудын хүрээнд MNS ISO/IEC 17065:2013 “Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага” стандартад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус хороо нь MNS ISO/IEC 17065:2013 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандартын дагуу энэхүү чанарын гарын авлага болон чанарын тогтолцооны журмуудыг үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд нийцүүлэн боловсруулж 2013 оны 27 тоот тогтоолоор батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэглэсээр ирсэн билээ.

Энэхүү гарын авлага болон чанарын тогтолцооны журмууд нь бүтээгдэхүүний баталгаажуулалтад хамаарах асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлон тайлбарлах, бүтээгдэхүүний баталгаажуулалттай холбоотой журам, заавруудыг бий болгон, баримтжуулж, бүртгэж, асуудал хариусан мэргэжилтэн, шинжээч нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой.  

Эдгээр баримт бичгийг магадлан хянах хугацааны дагуу холбогдох өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн боловсруулж байна.

Иймд чанарын гарын авлага болон чанарын тогтолцооны журмуудын төсөлтэй дараах холбоосоор орж танилцах боломжтой ба холбогдох саналаа tuyajargal@crc.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Журмын төсөл файл татаж авах

2019.10.07