Home / Articles / Цахим орчинд Зөвийг түгээе
Цахим орчинд Зөвийг түгээе
2019-10-09
Цахим орчинд Зөвийг түгээе Цахим орчинд Зөвийг түгээе

#Зөвийг түгээж сайныг дэмж

Нийгмийн сүлжээ нь бусдад үзүүлэх нөлөөллийн хувьд хүчирхэг хэрэгсэл тул олон нийтийн санаа бодлыг эргүүлэн өөрчлөх эсвэл чиглүүлэн төлөвшүүлэх зорилгоор компанит ажил өрнүүлж ашигладаг. Энэ жишээг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас бэлхэн харж болно. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ зөвийг дэмжиж, сайныг түгээвэл  нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, сайн сайхны эхлэлийг тавих боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа хар барааныг багасгая гэвэл  эерэг, гэгээлэг бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд болох аж.

 

#Hashtag бол Facebook дээрх хайлтын түлхүүр юм

Цахим орчинд google search гэх мэт хайлтын систем ашиглан бид бүх төрлийн мэдээллийг хялбархан олоод үзчихдэг. Утгаа зөв оруулаад товч дарахад л холбоотой, холбогдолтой бүх төрлийн мэдээлэл нэг дор цугладаг нь үнэхээр тааламжтай. Facebook  дээр ч тийм боломж байдгийг та мэдэх үү. Хайлтын талбарт хаштагийн  чагтан тэмдгийг (#) хайх утгынхаа өмнө нь бичээд оруулахад тухайн сэдвийн эргэн тойрны бүх мэдээ мэдээллүүд төвөггүйхэн таны дэлгэцэнд тодорно гээд бод доо. 

 

#Бусдын нийтэлсэн, хуваалцсан бүхэн танд таалагдах албагүй

Улаан өнгө нь гал халуун хайр сэтгэл, эрч хүч, цог залийн бэлгэдэл хэдий ч хүн бүрт зохидоггүй, бас дурлаад байдаггүй. Яг үүн шиг аливаа нэг сэдэв, агуулгыг ч хүн бүр өөрийнхөө үзэл, хандлагын үүднээс харилцан адилгүй хүлээн авдаг. Тиймээс нийгмийн сүлжээнд бусдын нийтэлсэн болгон танд, таны түгээсэн бүхэн бусдад таалагдах албагүй  учир уураа барж, уушгаа сагсайлгалгүй зүгээр өнгөрөөж сурах нь том соёл юм шүү. Иймд одооноос нийгмийн сүлжээний сэтгэгдэл хэсэгт хэрүүл хийж, хайран цагаа үрэх хэрэггүй байх нь.